Нийгмийн
Бөхийн өргөөнд О.Хангай, П.Бүрэнтөгс тэргүүтэй бөхчүүд зодоглож байна

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдаж байна. Тус барилдаанд улсын хоёр аварга, нэг арслан, дөрвөн заан, долоон харцага зодоглож байна.
Тэдний нэрсээс дурдвал:
- у.ав Пүрэвийн Бүрэнтөгс
- у.ав Оргихын Хангай
- у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
- у.з Баатархүүгийн Пүрэвсайхан
- у.з Нэгдэлийн Жаргалбаяр
- у.з Цэдэнбазарын Одбаяр
- у.з Бердимуратын Серик
- у.х Нацагсүрэнгийн Золбоо
- у.х Батсүхийн Зоригтбаатар
- у.х Баянзулын Цэдэнсодном
- у.х Шархүүгийн Пүрэвгарьд
- у.х Цэдэндоржийн Мөнхбаяр
- у.х Ганцогтын Бадрах
- у.х Цэдэнсодномын Бямба-Отгон нар зодоглож байна.
Энэ өдрийн барилдаанд Монгол Улсын аварга О.Хангайг түрүүлэх болов уу хэмээн бөх сонирхогчид тааварлаж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.