Нийгмийн

НҮБ: Монголын мөрдөгч, прокурорууд шийдсэн хэргийнхээ тоогоор урамшуулал авдаг

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт асуулга хүргүүлж буй талаараа мэдээллээ.

Тэрээр, "НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг Монгол Улсад 2022 оны аравдугаар сарын 3-14-ний өдрүүдэд албан ёсоор ажилласан.

Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд:

• “Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдал онцгой тохиолдол гэхээсээ илүү жирийн үзэгдэл хэвээр байгаа, мөн иргэдийг цагдаагийн байгууллагад хуульч байлцуулахгүйгээр байцаалт авдаг байдал хэвшмэл байгаа”,

• “Эрүүгийн мөрдөн байцаагч, прокурорууд асар их, хяналтгүй эрх мэдэл эдэлж байхад талуудын эрх тэгш байдлыг үл тоомсорлон шүүгдэгчдэд зохих хууль эрх зүйн журмын бүхий л баталгааг хангаж өгөхгүй байгаа нь санаа зовоож байна”,

• “Хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажилд саад учруулах, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх, цуглаан, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлахад ашиглагдаж болзошгүйд анхаарал хандуулж байна”,

• “2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь, 2021 онд 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн”,

• “Мөрдөн байцаагч, прокурор нарыг хянан шийдвэрлэсэн хэргийнх нь тоогоор өрсөлдүүлж, сар бүрийн эцэст “ялагч”-ийг зарлаж, цалингийн болон бусад урамшуулал өгдөг практик тогтсон байна”,

• “КОВИД-19-ийн тархалт зэрэг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед авч хэрэгжүүлж буй яаралтай арга хэмжээг үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад ашиглах ёсгүйг онцолж байна” зэргээр олон ноцтой асуудлууд байгааг дурджээ.

Тиймээс тус дүгнэлтийн дагуу хэрэгжүүлэх ажлууд болон Засгийн газраас аливаа хууль, тогтоомжид хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, дордуулахгүй байх талаар ямар хууль, эрх зүйн шинэчлэлийг ойрын хугацаанд хийх талаарх мэдээлэл, судалгааг ирүүлэх талаар АСУУЛТ хүргүүллээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр монголын хууль хяналтын байгууллагууд хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөнийг илрүүлсэн байна. Тиймээс гаргаж буй Хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг нягтлан үзэж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, 2023 оны есдүгээр сараас өмнө зөрчлүүдийг арилгаснаа танилцуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танаас хүсье" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-31 12:14

Прокурорт тийм урамшуул�##� байдаггүй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button