Сурвалжилга, Нийтлэл

Өвлийн хувцас: “Гурван төлөгний мөнгөөр нэг арьсан гутал авч хүрэлцэхгүй байна”

Анхны цас орохтой зэрэгцээд л аавыгаа дагуулсан бяцхан жаалууд дулаан гутал, өвлийн куртканы эрэлд гардаг.

Зөвхөн тэд ч гэлтгүй улс нийтээрээ шахуу өвөл өмсөх дулаан хувцсаа бэлддэг. Тиймээс бид өвлийн хувцас хэрэглэлийн үнэ, иргэдийн худалдан авалт хэр байгааг сурвалжилахаар Нарантуул Олон улсын худалдааны төв болон Улаанбаатар Их дэлгүүрээр орж сурвалжиллаа.


Нарантуул худалдааны төвийн хаалгаар ороход түмний хөлд дарагдаж, худалдан авахаар зэхсэн барааныхаа үнийг сонсоод эргэж буцсан иргэд, худалдан авчихаасай хэмээн горьдон харах худалдаа эрхлэгчид угтлаа. Мөн том, том хайрцагтай барааг уул овоо мэт овоолон чирсэн тэрэгчид “Зам тавь, Зам тавь, Холдоорой, Холдоорой" хэмээн чанга чанга дуугаран зөрөлдөж байлаа.

Худалдаа эрхлэгч болоод, үнэ буулгах гэсэн иргэдийн хооронд “Тав, арван цаас татаач хө” “Хаа хаанаа амьдрал хэцүү байна аа, За яахуу хэлсэн үнэндээ ав, ав гэх мэт үгс хөвөрч байв.

Харин Улаанбаатар их дэлгүүрийн хувьд үүдээр нь ороход л элдэв үнэртэн сэнгэнэсэн, хүний хөл хөдөлгөөн дунд зэргийн л байв. Тус дэлгүүрийн дөрвөн давхарт “The north face”-ээс авахуулаад олон брендийн дэлгүүрүүд байрлах бөгөөд заримд нь өвлийн бараа шинээр буусан бололтой хөл хөдөлгөөн ихтэй байв. Нөгөөтээгүүр өвлийн гутлууд бүрэн жигдрээгүй байсан юм.

Өвлийн куртканы үнэ Нарантуул худалдааны төвд 100 мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй байв. Харин Улаанбаатар Их дэлгүүрт 700 мянгаас 11.5 сая төгрөгийн үнэтэй байна.

Өвлийн барааны үнэ:

  • Малгай 50 мянга
  • Савхин бээлий 25 мянга
  • Ноосон өмд 30 мянга
  • Ноосон оймс 20 мянга
  • Өвлийн куртка 100-160 мянга /Нарантуул захын үнэ/ 
  • Өвлийн куртка 700-1500 мянган төгрөг /Улаанбаатар их дэлгүүрийн үнэ/
  • Балчир хүүхдийн гадуур хувцас 55-85 мянган төгрөг байна

ИРГЭД: Нэг төрийн албан хаагчийн цалингаар хоёр хүүхдэдээ дулаан хувцас авч өгнө гэж байхгүй юм байна 

Бид захын хаалгаар ороод хамгийн түрүүнд куртканы лангуунуудаар орж үзлээ. Ингэхэд үнэ төдийлөн нэмэгдсэн зүйл анзаарагдсангүй.

Харин бид иргэн Г.Гантуяатай уулзаж зарим зүйлсийн талаар тодрууллаа. Тэрбээр   “Барааны үнэ өндөр байна. Куртка 200 мянган төгрөгөөс л эхэлж байгаа бололтой. Үнийг нь буулгахгүй л байна. Хоёр хүүхдээ дагуулаад гарсан чинь нэгийг нь л дулаан хувцсаар дөнгөн данган хангаж чадлаа. Үнэхээр барахгүй нь бололтой. Нэг нэгээр нь л курткыг нь авч өгөхгүй бол болохгүй нь. Гутлуудаа түр хойш тавиад гадуур хувцас л авъя. Өөртөө хувцас авъя гэсэн чадахгүй нь. Энэ муу хоёр хүүхдээ эхлээд дулаан хувцастай нь золгуулъя даа” гэв. 

Мөн иргэн Ц.Солонгоо “Муу ээждээ ганц гадуур өмсөх хувцас авч өгөөд явж байна. Наймаачид нь ч хэцүү байдаг байх. Ярьж байж л 200 мянган төгрөгөөр авч байна. Чадалдаа л тааруулж байгаа нь энэ шүү дээ. Манай ээж тэтгэврийн насны хүн. Гэтэл нөгөө тэтгэвэр нь куртка авч хүрэлцэхгүй байна гээд бод доо. Мах гурилаа аваад л таарч байх жишээтэй. Муу ээжийгээ ямар нүцгэн нойтон гүйлгэлтэй биш. Мөнгө нэмээд л авч өгч байна. Хөөрхий минь их баяртай байгаа бололтой. Гадуур куртка ч авч чадахгүй нэгнийхээ өмнөх өмсөж байсныг гуйгаад л зогсож байгаа иргэд олон байна. Төрийн албан хаагчдын дунд 300 мянгөн төгрөгөөр гадуур хувцас аваад өмсөх хүн ховор байх шүү. Бүгд л өрнөөс өрний хооронд хоёр нарыг элээж байна даа” хэмээн бидэнтэй сэтгэлээ хуваалцлаа.

“Энэ жилийн куртканы тренд өнгө хар саарал өнгөтэй”

  • 2020 оны тренд өнгө: Улаан байв. Бараг 10 хүний ес нь ийм өнгийн куртка өмссөн гэхэд хилсдэхгүй 
  • 2021 онд: Шар болон бейж өнгийн куртканууд илүү худалдан борлуулсан 
  • 2022 онд хар саарал өнгийн куртканууд илүү борлуулж байгаа талаараа худалдаа эрхлэгчид онцолж байна. 

Гурван төлөгний мөнгөөр нэг арьсан гутал авч хүрэлцэхгүй байна 

Ингээд куртканы лангуунуудаас гарч гутлын хэсэгт очиж зарим иргэд болон худалдаа эрхлэгчидтэй ярилцлаа. 

Гутлын үнэ өнгөрсөн жилээс өсөөгүй бололтой байв. Харин иргэн С.Мөнхболд  уулзаж ярилцахад “Хэдэн мал борлуулж Дундговиос орж ирлээ. Гэрийнхээ хэдэн хүний өвлийн хэрэглээг хангахаар ирсэн чинь юмны үнэ тэнгэрт хадсан байх шив. Гурван төлөгний мөнгөөр нэг гутал авахад бараг хүрэлцэхээргүй болсон байна. Хаа хаанаа л амьдрал хэцүү байна даа. Махны үнэ ч тэр 5000 хүрэхгүй байна. Харсан ченж нь ирж муулсаар байгаад 50 мянгад аваад явчих юм. Нэг хүү минь БХИС-д сурдаг юм. Өвөл гадаа жагсахад нь хөл нь даарах юм болов уу гээд ганц арьсан гутал авах гэсэн хүрэхгүй нь бололтой. Болохгүй бол гэрийнхээ зарим хэдийг хуучныг нь нааж оёод ч хаамаагүй зүтгүүлнэ дээ” хэмээн ярьсан юм.

Гутлын үнэ:

  • Дуураймал арьсан гутал 100 мянгаас дээш
  • Арьсан гутал 200-350 мянга
  • Годон гутал 1,100 мянгаас дээш
  • Бор эсгий гутал ноднин жил 30 мянга байсан бол одоо 50 мянга
  • Цагаан эсгий гутал 40мянга
  • Хөх түрийт 200 мянгаас 400 мянган төгрөгийн хооронд
  • Малчдын голчлон өмсдөг гар хийцийн гуталнууд 100 мянгаас дээш гэсэн үнэтэй байна
  • Залуусын хамгийн их өмсдөг тимберланд гутал 200 мянгаас дээш үнэтэй байна 

Харин худалдаа эрхлэгчдийн хувьд барааны үнэ өмнөх жилийнхээс нэмэгдээгүй гэдгийг онцолж байгаа юм.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Ямартай ч миний хувьд ноднин жил гутал хайгаад явахад харсан үнэ тэр хэвээрээ харагдаж байв. Хамгийн гол нь инфляц өсөхийн хэрээр иргэдийн аж амьдрал улам л доройтож байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Цаашлаад энэ байдал удаан үргэлжилбэл шинэ хувцас ч хэрэглэж чадахгүй уранхай ноорхойгоо нөхөөд ч хамаагүй давна даа гэсэн Монголчууд өдрөөс өдөрт нэмэгдэх дүр зураг харагдлаа.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2022 08:47

Арайч дээ. Зах зээл ийм хямр�##�тай байхад жаахан бодлоготой хян�##�тай ажилцгаах юмсан т�##� т�##�даа

Зочин
Зочин
11 сар 1, 2022 08:48

Юмны үнэ үнэд орооод хэрээс хэтэрч байна шүү

Зочин
Зочин
11 сар 1, 2022 08:49

Энэ жилдээ хуучин юмаараа болгоно л гэж бодож байгаа юм ернь юу ч байсан ав�##�тгүй үнэтэй байна

Зочин
Зочин
11 сар 1, 2022 08:49

Zah l hamgiin hymdhan baidag bsn odooo unen hud bolson bnlee

Зочин
Зочин
11 сар 1, 2022 08:51

Артсан гут�##� авч өмсөнө гэдэг тэнгэрийн мөрөөсгөл идэх хоол ундтайгаа байв�##� их юм болчихоод бна шүү

Зочин
Зочин
11 сар 1, 2022 08:53

Хавар намарын гут�##�тай л явж бн даа миний Монголын ард түмэн

Зочин
Зочин
11 сар 1, 2022 09:29

Юмны үнэ нэг л сайхан өдөр удахгүй буух байлгүй дээ тэр болтол бүсээ чанг�##�аад хичээж л сууя даа

Зочин
Зочин
11 сар 1, 2022 09:44

Muu amlaad ch yahuu, harj guniglaad ch yahuu bodit amidral iim bga houno saihn tsag irne gdgt itgej bga shvv

Зочин
Зочин
11 сар 1, 2022 09:49

Ийм хүйтэн оронд дараа зах бариулб�##� доороо ш�##�ны х�##�а�##�ттайг хийлгүүлэх хэрэгтэй. Ийм хүйтэнд хүмүүс өдөржин сүүдэрт зогсож ажилладаг. Төсөөлшгүй. Хөгшрөхөөрөө бөөн өвчин зовно.

Зочин
Зочин
11 сар 1, 2022 11:32

ugaasaa ymii vne iim boltson tetgeber tetgemjee nemeer ymaa arai l ondor baiga ymshvv

Bidon
Bidon
11 сар 1, 2022 13:33

Hohi chin m#luudaa

Зочин
Зочин
11 сар 2, 2022 07:25

Хөөх 3 төлөг хаана авч байна?

Холбоотой мэдээ

Back to top button