Нийгмийн

Э.Амарсанаа: Шүүхээс торгох ялын есөн тэрбумыг төрийн санд төвлөрүүлсэн

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал боллоо. Тодруулбал “Монгол Улсын шүүхийн 2022 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ”-г танилцууллаа.

Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа дараах мэдээллийг өгөв.


Эрүүгийн хэрэг 20.5 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 34.0 хувиар тус тус өсжээ.

Тэрбээр “Монгол Улсын шүүхээс нийтдээ 20 тэрбум 362 сая төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс улсын тэмдэгтийн хураамж 10 тэрбум 448 сая, торгох ялаар 9 тэрбум 251 сая төгрөгийг, зөрчлийн хэрэгт торгох шитгэлээр 1 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахааршийдвэрлэсэн байна.

Улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1503 шүүх хуралдаанд 1524 иргэдийн төлөөлөгч оролцсон байна.

Мөн Монгол Улсын хэмжээнд 2022 оны гурав дугаар улиралд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг 20.5 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 34.0 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 12485 хүн, 8 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10910 хүн, 8 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 1069 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Зарим гэмт хэргийн тоо өсжээ:

  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
  • Дээрэмдэх,
  • Хулгайлах,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өссөн дүнтэй байна" гэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button