
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны "Их Дуулга" тэмцээн арваннэгдүгээр сарын 4-6-нд Азербайжаны нийслэл Бакуд болох бөгөөд тус тэмцээнд хүч үзэх Монголын баг өнөөдөр хөлгийн жолоо заллаа. Бакугийн татамид манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч өрсөлдөнө. Залуус зонхилсон манай багийн охидын дийлэнх нь анхны Грандсламдаа зодоглох юм.
Монголын шигшээ баг:
- 60 кг: Бямбажавын Цогт-Очир
- 66 кг: Баттогтохын Эрхэмбаяр, Баянмөнхийн Нармандах
- 73 кг: Одгэрэлийн Уранбаяр, Лавжаргалын Анхзаяа
- 81 кг: Гэрэлтуягийн Болор-Очир, Батзаяагийн Эрдэнэбаяр
- 90 кг: Баттогтохын Мөнхбаяр
- 100 кг: Батхуягийн Гончигсүрэн
- 48 кг: Бавуудоржийн Баасанхүү
- 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Тэрбишийн Ариунзаяа
- 57 кг: Ганбатын Мөнхтуяа
- 63 кг: Саранцэцэгийн Лхагвадулам, Дарханбатбаярын Есүй
- 70 кг: Цэрэнгийн Мөнгөнтуяа, Батсуурийн Ням-Эрдэнэ
- -78 кг: Отгонбаярын Хүслэн нар зодоглоно.
Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za manaihan "Grand Slam" gedeg ee sain meddeg um bolov uu, K kkk