С.Одбаяр: Дундговь, Дорноговьд болсон газар хөдлөлт Улаанбаатарт уршиг тарихгүй

Сүүлийн хэд хоногт Улаанбаатар хоттой ойролцоо хоёр ч газар хөдлөлт болж чичирхийлэл нь хүчтэй мэдрэгдсэн. Тодруулбал, Дундговь аймгийн Өлзийт сум болон Дорноговь аймгуудад болсон газар хөдлөлтүүд хүчтэй мэдрэгдээд байгаа юм. Тэгвэл энэ мэт радиусын газар хөдлөлтүүд хот сууринд нөлөөлөх эсэх талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, С.Одбаяраас асууж тодрууллаа.
-Газар хөдлөлтийн түвшинг балл болон магнитудаар хэмжиж тодорхойлдог. Улаанбаатрын ойролцоо хаа нэгтээ газар хөдлөлт болоход хотын оршин суугчдад хүчтэй мэдрэгдэж байна. Тэгэхээр ямар нэг аюул учрах боломжтой юу?
-Баллыг хүний харж мэдэрсэн мэдрэмжээр тооцож балл гэж дүгнэдэг. Харин магнитуд гэдэг нь багажаар тооцсоныг хэлж байгаа юм. Тухайн хүний мэдэрч харж байгааг балл гэж тооцдог гэсэн үг. Тэгэхээр Дундговь, Доноговь аймагт болсон газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдсэн төдий зүйл. Ямар нэг хор нөлөө байхгүй гэсэн үг.
-Ингэж ойрхон давтамжтай газар хөдлөлт болж байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Чичирхийлэл нь л Улаанбаатарт мэдэгдсэн болохоос газар хөдлөлт болоогүй. Улаанбаатар хотын хувьд Эмээлт өртөө орчимд 2005 оноос газар хөдлөлийн идэвхжил өндөр болсныг бид тогтмол мэдээлж байгаа. Жишээ нь, 2013 онд бага, хүчтэй 2184 газар хөдлөлт бүртгэгдсэний дийлэнх нь арванхоёрдугаар сард болсон байдаг. Иргэд өөрөө хаана байх нь хамаагүй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэхээрээ л түүнийгээ газар хөдлөлт гэж ойлгож байна. Оросын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлт ч манайд мэдэгдэж болно.
-Ойр, ойрхон газар хөдлөлт болж байгаа нь юутай холбоотой вэ?
-Монгол орны нутаг дэвсгэр болоод хил орчмын бүс нутагт газар хөдлөлт олон л болж байдаг. Түүнийг иргэд мэдэрдэггүй. Иргэд хүчтэй хөдлөлт мэдрээд ирэхээрээ л газар хөдлөлт ихсээд байна гэж ойлгож байна.
-Ойр ойрхон газар хөдлөх нь хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Газар хөдлөлт нь хоромхон зуур болдог учир хүний биед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй. Харин хүчтэй газар хөдлөлтийн өмнө геофизикийн орон өөрчлөгдөх, газрын гүний усны төвшин дээшлэх магадлалтай тул газар доор байгаа амьтад газрын гадаргуу руу гарах гэж тэмүүлнэ. Мөн газар хөдлөхийн өмнө хүчтэй шахалтын улмаас хавтан хоорондын үрэлтээр хүнд сонсогдож мэдрэгдэхгүй ч гэрийн тэжээвэр амьтанд сонсогдох чимээ нь тухайн газраас зугатах, явахад хүргэдэг байна. Энэ мэт шинж тэмдгүүдийг эрт дээр үеэс ашиглаж сэрэмжилж ирсэн байдаг. Тэгэхээр иймэрхүү үзэгдлүүдийг сайн ажиглаж байх хэрэгтэй. Хүчтэй газар хөдлөлт 15-20 секундын хооронд болж өнгөрдөг. Энэ үед хүн ухаан алдана, дотор муухайрах, айж сандрах гэсэн шинж тэмдгүүдийг өгдөг.
-Газар хөдлөлтийг урьдчилан мэдэж болох уу?
-Дэлхий дахинаа газар хөдлөлт судлаачдын ганц зорилго нь газар хөдлөлтийг урьдчилан хэлэх. Гэтэл одоо дэлхийн ямар ч эрдэмтэн газар хөдлөлтийг урьдчилж хэлээгүй байна. Гэхдээ нөхцлүүдийг ажиглаж болдог, хөрс усны түвшин дээшлэх зэрэг хяналтуудыг хийж болдог. Онолын түвшинд судалгааны ажлууд явагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ymartai ch onoliin tuwshind sudalgaanuyd ywagdah bga gedegt itgeltei bna
Болтугай болтугай
Ажигл�##�таа сайн хийгээрэй, нэн л мэдэхэд хамаг юм дээрээс нураад ирэхвуй
medeelel ogsond bayrlalaa. Ta buhend ajliin amjilt husey
zaaa