Нийгэм мэдээ

Ч.Маралмаад хилийн хориг тавилаа

2022 оны аравдугаар сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд зам тээврийн ноцтой осол гарч, олон машин мөргөлдсөн талаар бид мэдээлж байв.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн байна.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 2, 2022 13:46

ХОРЛОН СҮЙТГЭГЧ МАРАЛМАА БОЛБОЛ АЙМШИГТАЙ ХҮҮХЭН БАС ТЭР ЗАЛУУТАЙГАА БӨГСДДӨГ ГЭЖУГА.НЭГ Л ЮМЫГ МОНГОЛЧУУД ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ ЦЕГ БАРАГ БҮРЭН БҮРЭЛДХҮҮНЭЭРЭЭ МАШИНД ЧИРЭГДСЭН ХҮҮХЭД ЖААХАН ШАЛБАРСАН ГЭЖ ЯАРАН МЭДЭГДЭЛ ХИЙСЭН ШӨ.ЯАГААД ЭНЭ БАНЗАЛ ХҮҮХЭН ТИЙМ ТОМ ГАР УУ? ЛУУСАНГИЙН ШОРОНД МААНУУДАД АВААЧААД ӨГЧИХӨӨЧ ШАЛБАРСАН ГЭНЭ ШҮҮ БААТАРХҮҮ ЧИ ТЭР МАШИНД НЬ ЧИРЭГДЭЭД ЯВААТАХАА ШАЛБАРВАЛ БИД ҮНЭМШИЕ МАЛНУУД

Зочин
Зочин
11 сар 2, 2022 14:54
Reply to  Зочин

Тийм шүү

Зочин
Зочин
11 сар 2, 2022 17:43

Дээр нь шоронд насаар нь хатаагаач

Зочин
Зочин
11 сар 2, 2022 21:51

Тэрэнд хориг тавьж яадаг юм. Шууд баривчлаад хорьж энэ тэрээ болоочээ. Юунд нь болоод цагдаа нар дүлэгнээд байгаа юм бэ. Мөнгө авчихсан юмуу. Манийг бол �##�ь хэдийн шоронд хорьчихсон.

Холбоотой мэдээ

Back to top button