Юу болсон бэ: Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нарын 600 саяын “үлгэр”

Монголчууд тулааны спортыг сонирхож үздэг. Үүнийг дагаад зарим тулааны спортууд гадаадын улс орнуудтай адил бизнесийн зарчмаа дагаж эхэлсэн. Жишээ нь МУГТ Э.Цэндбаатар холимог тулааны тамирчин З.Шинэчагтга нар нийт 600 саяын бооцоотой тулаан хийсэн.
Тухайн үедээ тулаан сонирхогчид, зохион байгуулагчид, тулалдсан хоёр тамирчнаас авхуулаад бүгд л жишиг болохуйц өндөр зохион байгуулалттай, том бооцоотой тулаан болж байна хэмээн ам уралдацгааж байв. Хоёр тамирчны хувьд зөвхөн өөрийн улсын “тогооноос” гадна дэлхий нийтэд багагүй танигдсан учир олон улс ч харж байлаа. Гэтэл уг тулаан болж бүтэн хоёр сар гаруй хугацаа өнгөрч байхад бооцооны мөнгөө өгч авалцалгүй хэрүүл дагуулсаар өдийг хүрлээ.
Хоёр тамирчны хувийн харилцаа болон бооцооны мөнгөө юунд зарцуулах нь тэдний асуудал. Харин Монголд анх удаа болсон, өндөр бооцоотой тэмцээнийг жишиг болохуйц хэмжээнд зохион байгуулах нь нийтийн асуудал байв. Тэд 300, 300 сая төгрөгөө хоёр талаас барьж ирээд, хэн ялсан нь аваад рингнээс бууна хэмээн ярьж байсан ч худал байсан нь хожим ил болсон билээ.
Гадны улс орнуудад бооцоот тэмцээн зохиохдоо бооцооныхоо мөнгийг дундын дансанд байршуулж, тулааны дараа ялагч талд шилжүүлдэг, ялагч тал авсан мөнгөнөөсөө орлогын албан татвар төлдөг жишигтэй. Гэтэл манай монголчууд нөгөө л аман бэлэг, аман гэрээ гэх мэтээр хэнэггүй ханддаг нь тулааны спортын бизнесийн үнэ цэнэ, нэр хүндээ шалбаагт авааччихлаа гэхэд хилсдэхгүй.
Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нарын 600 сая төгрөгийн бооцоо бүхий тулаан болсноос хойш шинээр гарч ирж байгаа дурын тулаанчид 20 сая, цаашлаад 50, 60 сая төгрөг нэхэж байгаа талаар тулааны спортын зүтгэлтэн У.Зоригт цахим хуудастаа бичсэн байсан. Тулаан зохион байгуулагчид тамирчдад мөнгө, хөлсийг нь өгөхөөс гадна өөрсдөө ашиг олж байж амьд үлдэж, цаашид энэ спортыг хөгжүүлэх боломж олох нь ойлгомжтой. Гэтэл худлаа хоосон пи ар явуулж, тулаанчдын үнийг хөөрөгдсөнөөрөө Э.Цэндбаатар, З.Шинэчагтга хоёр лав л холимог тулааны спортын хөгжилд гай тарьчихлаа.
Аливаа зүйлд мөн чанар, үнэн байх гэдэг хамгийн чухал. Манай тулааны спортын магадгүй, хамгийн алдартай хоёр тамирчин худал хуурмагаас болоод бие, биенийхээ нэр хүндийг сэвтээж байна. Өнөөдөр хүмүүс "Тэдэнд анхнаасаа 600 сая төгрөг байгаагүй. Худал цуу тарааж, явуургүй маркетингаар тасалбар зарахыг оролдсон. "Univision"-д байршуулэх зэргээр мөнгө олох л зорилготой байсан. Харин Э.Цэндбаатар ялсныхаа дараа 300 саяын бооцоогоо нэхэж байна", "Олон нийтийн өмнө мэдэгдэл хийсэн л бол бооцоогоо өгөх ёстой. З.Шинэчагтга худалч" хэмээн ярилцаж буй. Аль, алиных нь нэр хүнд унаж байгааг дээрх ярианаас харж байгаа биз ээ.
Эцсийн эцэст, тулааны спортын нэр хүндийг өргөж, тамирчдын үнэлгээг өсгөх сайхан зорилго нь худал хуурмагаас болоод бүх талдаа хохиролтой туссан байдал харагдана. Хоёр тамирчны энэхүү эмгэнэлт инээдмийн жүжиг, "үлгэр" гэхээр түүхийн ганц сайн тал нь цаашид манай залуу тамирчид ийм шившгийн байдалд орохоос зайлсхийх жишээ болсонд л байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Утгагүй юм мөрий л бол мөрий орон даяар шуугиулчихаад унжаад байхдаа яахав дээ Шинэчагтага авсан байх ёстой гээд байсан зувчуулсан нохиойг олж тогтоох хэрэгтэй
Хогийн с�##�бадайнууд
Арчаагүй юмаа. Өгөх ёстой юмаа өгөөч..,
ҮХСЭН АЦНЫХ НЬ 600 САЯ ТАСАЛБАРАА ХУДАЛДАХ ГЭЖ ХУДЛАА ХУЦСАН ИДДАНУУД ТЭГЭЭД БИЛЕТИЙХЭЭ ОЛСОН ОРЛОГЫГ ХУВААЖ АВААД САЛСАН ГЭСИЙШТ ХЭН ХЭНД НЬ ЮУН МӨНГӨ БАЙДЫН ХУДЛАА МУСАЙН ШАЛДАН БАНДИ НАР ХАРИН НАДТАЙ ТУЛАЛДААРАЙ 600 САЯ МАЯ ХЭРЭГГҮЙ ГАНЦ ШИЛ ВИСКИ БАРИАД ИР БИ ТА ХОЁРТ БОКСЫН СПОРТ ЯМАР БАЙДГИЙГ МЭДРҮҮЛЬЕ ТА ХОЁРЫГ ДЭВЖЭЭН ДЭЭГҮҮР ТОЛГОЙГООРОО ЯАЖ ЯВДГИЙГ БИ ЗААЖ ӨГНӨ НУСГАЙНУУД ИНГЭЖ ИРГЭДЭЭР ТОГЛОНО ГЭНЭЭ ИРҮҮЛД ДУУДАЖ БАЙНА. ЁСОЛГОО ХИЙГЭЭД Л ГАНЦ ШААГААД УНАГААНА ТА ХОЁРЫГ ХОЁР ГӨЛТГӨРӨӨРӨӨ БӨХИЙН ӨРГӨӨНИЙ ТААЗЫГ ШИРТЭН ХЭВТЭХЭЭ БЭЛДДЭЭ НУСАКУУДАА
Саваагүй нохой саранд хуцна гэж их байнаа????????????
Юу ч чадахгүй нэг муу нусгай их том байна аа чаддаг юм бол дэлхийд гараад ялаад өгөө ч тэгвэл шүтье
Нэр усаа хэвлэл мэдээллээр ил зарлаад гараад ирж чадахгүй байж битгий том шааж бай гөлөг минь. Чиний хүн цохиж унагах гэж юу байлаа. Тийм л мундаг юм бол өөрийгөө ил зарлаад гараад ир л дээ. Хэн ч мэдэхгүй гэж бодоод комментоор худлаа хуцаж суух юм гөлгөн нохойнууд
Ёо үнэн юм ердөө �##�гаа
МОНГОЛД ОДООХОНДОО 600-САЯЫН ТУЛААН ХИЙХ ХЭМЖЭЭНИЙН ХҮН БАЙХГҮЙ, ТИЙМЭЭС ТЭДНИЙГ ИВЭЭН ТЭТГЭХ ХУВЬ ХҮН КОМПАНИ БАЙХГҮЙ АНХНААСАА БИЛЕТЭЭ ЗАХ ГЭСЭН ЯДМАГ АРГА БАЙСАН ШҮҮ ДЭЭ ХӨ
Олон түмэн харж сонсож байгаа шүү УИХ гишүүн ухаантай Ж.мөнхбатаас улбаатай энэ хулхиддаг новшийн зангаа хая .ийм байдаг юм бол дахиж сонирхоод сонгоод байх хэрэг байгаа юмуу
2 з�##�уугаар шуодаад хаясан бна манайд ийм л луйвар болдог мэдээж гэрээ хийсэн л байх
МОНГОЛ БОЛ ҮЛГЭРИЙН ОРОН БҮХ ЗҮЙЛ ДЭЭРЭЭСЭЭ ДООШОО БҮГД ҮЛГЭР....Монголын хууль 3 хоног гэдэг үлгэр байдаг ....даа...
Хоёр з�##�уу хохирчээ.Тэмцээн зохион байгуулж байсан хүмүүс нь хувааж хүртэж наригаж цэнгээд дуусаж.Цэндбаатар хохь нь болж.зодож �##�ж өгөөд АНУ руугаа явна гээд бсан.Явсан бол дээр бсан юм.