Нийгэм мэдээ

А.Пүрэвдулам: Би өөрөө Э.Цэндбаатарыг өмгөөлөхийг хүссэн. Залиланд тооцвол эсрэг тал хариуцлага хүлээнэ

МУГТ Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтга нар 600 саяын бооцоотой тулалдсан нь араасаа олон нийтийн анхаарлыг татах асуудлууд дагуулсан. Тодруулбал, Э.Цэндбаатар нь ялсан ч бооцооныхоо мөнгийг аваагүй талаараа хэвлэлд ам нээгээд байгаа юм.

Энэ хүрээнд өмгөөлөгч А.Пүрэвдулам Э.Цэндбаатарыг үнэ төлбөргүй өмгөөлөхөд бэлэн байгаагаа илэрхийлсээ юм. Түүнээс зарим зүйлсийн талаар тодрууллаа.

-Та Э.Цэндбаатарыг үнэ төлбөргүй өмгөөлөхөөр илэрхийлээд байна. Тэр өөрөө эхэлж холбогдсон уу?

-Э.Цэндбаатарын ярилцлагыг үзээд, тамирчин хүний нөр их хөдөлмөр, нэр төрийг уландаа гишгэж байгаа уваагүй байдлыг хараад сэтгэл өвдсөн. Хоёрдугаарт, Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэвлэлийн бага хурал хийж бооцооны асуудлаа ил ярьсан. Ингэхдээ 600 сая төгрөг хоёр талаасаа гарах амлалт өгсөн шүү дээ.

Иргэний хуулиараа ч тэр бусдад бай шагнал, ямар нэг зүйл амласан бол ам гарсан этгээд нь мөнгөө өгөх заалттай. Мөн тамирчин хүний нэр төрийг ашиглаж тэмцээнийг зохион байгуулсан. Э.Цэндбаатарын нэрийг ашиглаж олон нийтийн анхаарлыг татан мөнгө олсон байх. Тэгсэн хэрнээ мөнгөө өгөхгүй байгаа нь залилангийн хэрэг ч болох боломжтой.

-"Ах нар" гэж яриад байгаа хүмүүс нь үү?

-Тийм. Энэ нь цаашлаад бүр залилах гэмт хэрэгт тооцогдох боломжтой. Олон нийтийн нүдэн дээр болсон баримттай зүйл.

-Гэрээ хийгээгүй, зөвхөн аман байдлаар ярьсан тохиролцсон болохоор хууль зөрчсөн гэж үзэж болох уу?

-Заавал гэрээ контракт байх алба үгүй. Хэлцлийг амаар болон бичгээр харилцан тохирч болдог. Харин тэр бооцооны мөнгө болон бусад амласан зүйлүүдээ өгөөгүй хүмүүс Э.Цэндбаатарын нэрийг ашиглан олон нийтэд бооцооны тухай зарласныг Монголын ард түмэн бүгд харсан. Итгэл эвдэх аргаар бусдыг хуурч мэхлэн залилах гэмт хэрэг үйлдчихсэн байх магадлал өндөр байна.

Мөн би Э.Цэндбаатарыг үнэ төлбөргүй өмгөөлнө гэдгээ мэдэгдсэн. Ийм жишиг Монголд тогтож болохгүй. Тамирчдын амжилт үзүүлэх карьерт нь нөлөөлсөн энэ асуудалд сэтгэл эмзэглэж байна. Мэдээж би хүчээр хүнийг өмгөөлж болохгүй. Харин Э.Цэндбаатар өөрөө хүсэх юм бол өмгөөлье гэдгээ хэлсэн. Надаар өмгөөлүүлье гэвэл нээлттэй шүү гэж хэлмээр байна. Өмгөөллийг хүсэл зоригийн үүднээс хийдэг учраас өөрийг нь өмгөөлье гэдэг саналыг л гаргасан.

-Хэрвээ Э.Цэндбаатар шүүхийн шатанд ялбал зохион байгуулсан болон эсрэг талын хүмүүс ямар хариуцлага хүлээх вэ?

-Тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал өгөхөөр нийтэд зарласан бол уг үйлдэл хийсэн этгээд нь шагналыг олгох үүрэг хүлээдэг. Э.Цэндбаатарын тохиолдолд тэмцээнд ялж тодорхой үр дүнд хүрсэн байгаа юм. Энэ болзлыг хангасан гэж үзэж байгаа болохоор эсрэг тал мөнгийг өгөх ёстой. Энэ байдлыг далимдуулж буруу жишиг тогтоож болохгүй. Хэрвээ бүр шалгаад, залилсан гэдэг нь тогтоогдох юм бол эрүүгийн хариуцлага хүлээнэ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кккк
Кккк
11 сар 5, 2022 11:34

Ёстой мундаг сайхан сэтгэлтэй юмаа гэж л хэлүүлэх гэсэн санаа цух�##�заж байна. Нэг ийм нэр хүнд хайсан худлаа гарууд их байнаа. Үнэхээр өмгөөлмөөр байгаа бол өөрлүү нь шууд холбогдооч. Дотроо өөрийгөө Johnny Depp ийн өмгөөлөгч хүүхэн шиг төсөөлөөшшшш.

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 5, 2022 11:55

МӨНХБАТ НАРЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ОЛНЫ ӨМНӨ ОРОН СУУЦ ӨГНӨ ГЭЖ АМЛАЧИХААД ӨГӨӨГҮЙ, СҮҮЛД НЬ БҮР ӨГӨХ АЛБАГҮЙ ГЭЖ ИЧИХ Ч ҮГҮЙ МЭДЭГДЭЖ БАЙСАН, ТИЙМ ХУЛХИ ХҮНЭЭР ТОГЛОСОН ЭТГЭЭДҮҮДЭД ЯАЖ ХУУЛИЙН Ч ЮМУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ?

Зочин
Зочин
11 сар 5, 2022 11:57

Зөв үйлийг төлөө тэнцэхэд буруу юм байхгүй

Зочин
Зочин
11 сар 5, 2022 11:57

Цэндбаатар бол үнэхээр мундаг з�##�уу шүү сэтгэлийн тэнхээтэй

Зочин
Зочин
11 сар 5, 2022 11:58

Estoi zow bayarlalaaa

Зочин
Зочин
11 сар 5, 2022 12:49

ter shuleg bichdeg gej ooriigoo boddog hunees ehel omgoologch guai muridag gishuun yagaav

Зочин
Зочин
11 сар 5, 2022 18:37

ЧИ ЭНЭ ЖААХАН БАЦААНААР ЯАХ ГЭСИЙН ПҮҮГИ ЗАЛГИХ ГЭСИЙМУУ ККК

Зочин
Зочин
11 сар 5, 2022 19:01

Зөв.

Зочин
Зочин
11 сар 6, 2022 11:55

Өмгөөлөгч зөв асуудлыг хөндсөн байна. Тэр хүмүүс худлаа мөнгө амлаж байгаад , тамирчдын нэрийг ашигласан байна.

Холбоотой мэдээ

Back to top button