Нийгмийн
Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг газрын тухай хуулийг хэлэлцэж дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Өнгөрсөн сард УИХ, Засгийн газраас газрын тухай багц хуулийн төслийг өргөн барьсан. Бид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө газрын асуудлыг багцаар нь шийдэх асуудал тавьсан. Энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулж МАН-ын бүлэг хэлэлцлээ.
Газрын тухай таван хууль бий,
- Газрын тухай ерөнхий хууль
- Иргэнд газар өмчлөх тухай хууль
- Газрын төлбөрийн тухай хууль
- Газрын кадастрын тухай хууль
- Иргэнд газар өмчлөх тухай хууль гэсэн таван хуулийн хэлэлцлээ. Зарчмын хувьд МАН-ын бүлэг дэмжсэн. Мөн барилга хот байгуулалтын тухай хуулийг хэлэлцсэн.
Энэ хоёр хууль зэрэг явах хэрэгтэй. Газрын тухай хууль батлагдсанаар газар, эдийн засгийн эргэлтэд орох ач холбогдолтой" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уурын зуухны тeндeрүүд цөлмөгч гачгаар Тогтохсүрэн