Б.Энхбаяр: 106 төрийн байгуулага газар дээрээ орон сууц барьж зарсан
УИХ дахь МАН-ын бэлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Газрын тухай таван хуулийн төсөл дээр нэмэх нь хот байгуулалтын тухай хуулийн төсөл, тусгай хамгаалалтай газрын тухай хуулийн төсөл хэрэгжиж орж ирнэ. Цогцоороо долоон хуулийг хэлэлцэнэ. Харин МАН-ын бүлэг хэлэлцэх эсэхээ сая шийдлээ. Нэгдүгээрт газар бол улсын үндэс.
Хоёрдугаарт газар өмчлөх асуудлыг шийдээд 20 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улс газрынхаа 0,04 хувийн өмчлүүлсэн. Цаашдаа хувийн өмчийн энэ эрхийг улам баталгаажуулж тодотгоно. Өнөөдрийн байдлаар 1,1 сая иргэн газартай байна. Өнгөрсөн хугцааны нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд нэг талаараа газрын тухай хуультай ч нөгөө талаараа хуульгүй мэт аягласан үр дагавар бий болсон. Жишээ нь тусгай хамгаалалттай газар отог барих гэдэг нэрээр орон сууцууд барьж зарсан. Зайсан, Тэрэлж, Яармагт гэсэн үг.
Газрын 97-98 хувийг татвараас чөлөөлдөг. Үнэгүй олгож байгаа нэрийдлээр засаг дарга нар далд байдлаар үнэтэй зардаг асуудал гарч ирнэ. Мөн авлигын өртгөө шингээсэн үнэтэй орон сууцууд ч босож байна . Тийм учраас далд байгаа эдийн засгийг ил блгох татвар авах асуудлыг шийднэ. Мөн салангид болсон газрын харилцааны бодлогыг нэгдмэл, ойлгомжтой байдлаар шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол иргэдийн хооронд зөрчил үүсэж байна.
Тусгай хамгаалалттай газар лиценз олгож байна. Тиймээс эрх зүйн ойлгомжтой нэгдсэн бодлоготой ягштал барьж хэрэгжүүлдэг зарчим руу явах асуудлыг хэлэлцэж шийдлээ. Төрийн бүх байгууллагын дарга цэрэг нар өөрийн эзэмшлийн газрыг зарсан. Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 106 төрийн байгууллага өөрийн эзэмшлийн газар дээрээ орон сууц барьж зарсан. Энэ асуудал хууль зүйн хувьд юунаас шалтгаалсан судалгааг хийхэд газрын хууль иргэний хуультайгаа зөрчилдсөн дүгнэлт гарсан." гэв.
ВИДЕО:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
84-р сургуулийн эдэлбэр газрыг зарсан Ламбаагийн хөрөнгийг хураамаар