Нийгмийн
Герман улс ирэх онд хий, цахилгааны үнийг барихад 80 тэрбум евро зарцуулна

Эрчим хүчний үнэ өссөний улмаас хүнд байдалд орсон айл өрх, бизнес эрхлэгчид, хий импортлогчдыг дэмжих зорилгоор 200 тэрбум еврогийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг Канцлер Олаф Шольц өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мэдэгдсэн. DPA агентлагийн бичиж буйгаар, энэ нь 2024 он хүртэл эрчим хүчний өндөр үнийг нөхөхөд хангалттай хүрэх ёстой.
Харин Германы Сангийн сайд Кристиан Линднер хөтөлбөрийн нийт санхүүжилтийн талаас илүү хувийг ирэх онд зарцуулахаар төлөвлөжээ. Хий, цахилгааны үнийг барихад зарцуулах мөнгөн дүнгээс гадна, 15 тэрбум орчим еврогоор хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа эрчим хүчний “Uniper” концернийн хувьцааг худалдаж авах аж.ТаалагдлааСэтгэгдэлХуваалцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.