"Таван эмэгтэйг худалдаалсан гэх Сингапур эрэгтэйн хохирогчдыг олж тогтоохоор ажиллаж байна"
130 гаруй монгол эмэгтэйг биеийг нь үнэлүүлсэн таван Монгол эмэгтэйг хил дамнуулан зарсан байж болзошгүй 64 настай Сингапур эрэгтэйг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж буй.
Тэгвэл уг хэргийн явц ямар байгаа талаар эх сурвалжаас тодруулахад “Хил дамнуулан худалдагдсан эмэгтэйчүүдийг бүрэн олж тогтоогдож амжаагүй, хохирогчдын тоо одоогоор нэмэгдээгүй” гэв.
Харин цагдаагийн байгууллагаас энэ талаар асууж лавлахад “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй” гэв.
Хэргийг эргэн сануулахад Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас /2022.09.29/ дайчлан баривчилсан байдаг.
Уг хэрэгт холбогдсон 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдтэй зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон нь нийтэд ил болсон.
Тухайн үедээ 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иймэохүү бузар юмнуудын гэмийг нь үүрүүлж байх хэрэгтэй
Энэ хэрэг нилээд донсолгож бна шүү
Iimerhuu adguusnaas dor amitaddiig shuud tsaajalj bh heregtei
5 aar ch togtohgvi too ym bnlee shvv
buzar buzar
ямар эргүү м�##�ууд нь энэ үмхий хужаагийн үгэнд орж тэнэг зүйл хийдэг байнаа новш гэж энэ үмхий хужаагаар бүгдийг нь заав�##� хэлүүлээрэй зодож байгаад ч болтугай хэлүүлдэг юм шүү гадны хүн гээд ялгах хэрэггүй шүү