Нийгмийн
Ш.Энхийн-Од NCAA-ийн анхны тоглолтдоо 14 оноо авч багаа хожилд хөтлөв

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд NCAA-ийн "Дэйтон Флэйерс" багт анхлан мөрөө гаргасан Шаравжамцын Энхийн-Од өнөөдөр NCAA-гийн замналын анхны тоглолтдоо оролцлоо.
Тэрбээр гараанд гарч 14 оноо, таван дамжуулалт, гурван самбар авч баг нь хожил байгууллаа.
Ийнхүү "Дэйтон Флэйерс" “Линденвүүд Лайонс" багийг 73-46 хожив. Ш.Энхийн-Од өнөөдрийн тоглолтын анхны оноогоо гурваас шидэж авсан нь фенүүдээ гайхшируулав. NCAA-ийн нэгдүгээр дивизонд Монгол улсын анхны тамирчин тоглож байгаагаараа онцлог билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГҮЙ ЭЭ ЗҮГЭЭР ЭНЭ Л САЙХАН МЭДЭЭ УМ ПАД ДҮҮ МИНЬ БАЯРАЛЛАА ЧИ ДАНДАА ЭЕРЭГ МЭДЭЭНИЙ СЭТГҮҮЛЧ БОЛЧИХООЧ.ХЭВЛЭХЭЭС ТАТГАЛЗАХ МЭДЭЭЛЛҮҮД БОЛ ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ПОПРОЛ ТЭНЭГЛЭЛ КАМЕР ХАРАХААРАА ЭХ ОРОНЧ ДҮР ИСГЭЖ АРД ТҮМЭН ЭХ ОРОН МИНЬ ГЭЖ ХУЦАЖ БАЙГАА БАЙДАЛ ҮҮНИЙГЭЭ Л БОЛЬЧИХ. ЭНЭ ЭНХИЙН ОД БОЛ МОНГОЛЧУУДЫН БАХАРХАЛ ЮУН ИХ ХУРЛЫН МААНАГУУД МОНГОЛЫХОО НЭРИЙГ ДЭЛХИЙД САГСАН БӨМБӨГИЙН ЭХ ОРОН СЭМ АВГЫН НУТАГТ МОНГОЛЧУУД ГЭЖ ИЙМ ЧАДВАРЛАГ ОМОГ БАРДАМ УЛСУУД ШҮҮ САЙХАН ТӨРТЭЙ БОЛ МОНГОЛЧУУД НАРАН ДЭЭР САРАН ДЭЭР ОЧИХ ЧАДВАРТАЙ ЮМ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛЛАА БАЯРАЛЛАА УУХАЙ ДҮҮ МИНЬ ХИЧЭЭГЭЭРЭЙ АРААСАА ОЛОН МОНГОЛНУУДЫГ ДАГУУЛААРАЙ АМЖИЛТ