Танд хэрэгтэй

ШӨХТГ хуурамч хямдралын гомдлыг хүлээн авч, шалгана

ШӨХТГ-аас хуурамч хямдрал зарласан тухай баримттай мэдээллийг шалгана.

Тодруулбал, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун цахим хуудастаа "Энэ өдөр дэлгүүрүүд бараагаа огцом хямдрууллаа гэдэг ч хямдруулсан, хямдруулаагүй гэх яриа үргэлж гардаг. Тэгвэл Өрсөлдөөний тухай хуулиар бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэх хуурамч мэдээлэл түгээхийг хориглодог. Тиймээс баримттай гомдол ирүүлбэл шалгах болно" гэж мэдээлжээ.

Америкийн "Хар баасан гариг" гэх санаанд оромгүй супер хямдралын өдрийг иргэд нь тэсэн ядан хүлээж, эртнээс юу авахаа төлөвлөн бэлтгэж, дэлгүүрүүдийнх нь гадна дараалал үүсдэг. Эл өдрийг манай орны худалдаачид ч нэвтрүүлж эхэлсэн. Гэвч хуурамчаар өндөр үнэ тавьж, тэрнээсээ хямдарсан мэтээр иргэдийг төөрөгдүүлдэг гэх сэтгэгдэл, гомдол олонтаа. Тэр ч утгаараа С.Мөнхчулуун энэ төрлийн гомдол мэдээллийг хүлээж авахаа мэдэгдлээ.

Б.БАЯРТ

facebook sharing button

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв би лав хувьдаа дэмжиж байна

Зочин
Зочин

Humuusiig tooorogdold oruulj baahan live hiij hymdral zarlasan gazruud bhiin unen ch ymu hudlaa ch ymuu bvv med

Зочин
Зочин

Зөв2 шалгах хэрэгтэй бас ингэснээр хариуцлагатай эмх цэнцтэй болно шүү дээ

Зочин
Зочин

Demjij bna

Зочин
Зочин

zow2 hariutslagajuulah heregtei

Е март..номин аймаар
Е март..номин аймаар

Nomin...E mart..bugd hudlaa une naadag

Зочин
Зочин

Яармаг түгжрээд бна аа.3цаг түгжирч бна. Энд амьдарснаас бушуухан зараад зайлая

Зочин
Зочин

яармагт байр авдаг үнэхээр тэнэг азгүй хүн юм даа. Очиж очиж яармаг шүү

Иргэн
Иргэн

Зарим дэлгүүр нөат-ын баримт өгөхгүй юм.хажуу талын дэлгүүр нь өгч байхад зарим огт өгөхгүй байна.Энэ ялгавартай байдлыг ШӨХТГ' -т гомдол гаргаж болох уу.Дарханд ийм байдал их байна.

ЗОЧИН
ЗОЧИН

Угаасаа л худлаа хямдрал зарладаг

Холбоотой мэдээ

Back to top button