Нийгэм мэдээ

Бурхан багшийн дүйчин өдөр: Эр эмийн үйлийг тэвчвэл зохилтой

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр тохиож байна. Эл өдрийг тайлбарлахдаа:

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Тухайн өдрийн чухал нэгэн үйл бол нэг өдрийн сахил. Тодруулбал, аливаа нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожин буюу нэг өдрийн сахил авах ёс юм.

Сожин сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай төвд үг. Энэхүү сахилыг сар бүрийн билгийн тооллын шинийн найман, арван таван, битүүний өдрүүдэд авч сахиваас тус эрдэм үлэмж болохын дээр Бурхан багшийн их дүйчин өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй билээ.

Сожин сахил авахдаа өглөө эрт гарын алганы зураас харагдах цагт босож бурхан шүтээн, лам багшийнхаа өмнө гурав мөргөөд сожингийн судраа уншин сүүлд нь дахин гурвантаа мөргөж, уншлага уншин, ам аван сахидаг зан үйл юм. Сожин сахил авах энэ ёс нь эртнээс нааш лам хуварга, болон манай ард түмний дунд өргөн дэлгэрсэн аж.

Нэг өдрийн сожин сахилын сахих найман зүйл

  1. Аливаа амьтны амийг үл таслах
  2. Бусдын эдийг үл авах
  3. Эр эмийн үйлийг үл үйлдэх
  4. Худал үгсийг үл өгүүлэх
  5. Элдэв гэмт архийг үл уух
  6. Өндөр ширээ дэвсгэрт үл суух
  7. Цаг бусын идээ үл идэх буюу үдээс хойш хоол үл идэх, цагаан хоол идэх
  8. Чимэг зүүлт үл хэрэглэх, бүжиг дууг үл сонсох зэрэг болой.

Нэг өдрийн сахил авахын ач тус

Ёс суртахуунгүй явсны сэтгэлийн зовлон арилах ба ариун сэтгэлээр ном сонсох, яруу сайхан алдар зүг зүгт түгэх, амгалангаар унтах, мөн унтахын цагт тэнгэрсүүд сахих, хилэнц нүглийн хир арилах, дайсан ба хүмүүн бусууд үл хорлох, харин нааш тус хүргэх, хувцас идээ тэргүүтэн төвөггүй олдох, аль тавьсан ерөөл өөрөө бүтэх тэргүүтнийг сударт номлосон болой.

Мөн чухал хэрэгтэй эд эдлэл, өргөл хүндлэл аяндаа гарах, таньж мэдэхгүй амьтан бүгд ч үзсэн төдийгөөр бишрэх, хөлөөр гишгэсэн шороог тэнгэр нар мөргөн тахиж шүтэх тэргүүтэн тус эрдэм хязгаарлашгүй хэмээн сударт номлосон болой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-15 08:33

Meduushteiyeeeee

Зочин
Зочин
2022-11-15 08:34

Hun bur az jargaltai enh tunh amidrah boltugai

Зочин
Зочин
2022-11-15 08:34

Хүн бүр мэдьэл зохистой

Зочин
Зочин
2022-11-15 09:09

За шаа2 бүүр нэг хүний амьдр�##�ыг заачих юм аа. Хамгийн дээд зэргийн мах идэж, шоудаж, хүн амьтантай уулзаж учирна за ????????

турхас
турхас
2022-11-15 12:12

За тэр хүмүүс яах вээ, тэр хэдэн лам нартаа л аятахан яв гэж захь. Тэд нар чинь л хүн шиг байж сураг. Тэхгүй өнөөдөхөөсөө хонх уячихаад хавь ойрынхоныгоо зүгээр байлгахгуй шун�##�, тача�##�аа дийлэхээ больчихсон б�##�арчихсан хэдэн нөхдүүд нийгэм бузартуулаад яваад байгаа шүү. Тэд нарыгаа түвдээр биш жинхэнэ бурхан багшийнхаа хэлээр ном сонин уншиж сур гээ. Ажил хөдөлмөрөөс зугтсан тангад ном үсэглэсэн хэдэн нөхдүүд

Холбоотой мэдээ

Back to top button