УЛС ТӨР

"2010 оны концессын тухай дампуу хуулийн горыг бид өнөөдөр амсаж байна"

Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Засаг том том зорилтууд тавьчихсан байгаа. Хувийн хэвшилтэй хамтрахгүй бол амжихгүй. Хуулиас нэг зүйл асуухад хувийн заавал тусгай зориулалтын компани нээж байж хамтрах уу?

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж: Хувийн хэвшил үүнийгээ өөрөө шийднэ. Заавал тусгай зориулалттай компани байх эсэхээ гэсэн үг. Гэрээгээрээ зохицуулаад явна.

УИХ-ын гишүүн Т.Аубакыр: Энэ хуулийг төсөл цаг үеэ олсон. Батлагдсанаар дэвшилтэт гурван зүйлийг нэрлээд өгөөч. Концессын хуулиас юугаараа ялгагдах вэ.

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж: Судалгаа шинжилгээ бол хамгийн чухал зүйл. Мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ, боловсон хүчнийг бэлтгэнэ, төсөл хэрэгжүүлэх хэлбэрийг тодорхой болгоно. Концессын тухай хуулиас төрийн байгууллагуудын эрх чиг үүргийг маш сайн тодорхойлж өгсөн. Санхүүжилтийн төрлийг тодорхой зааж өгсөн. Төслийг зарлах, сонгон шалгаруулах процессыг зааж өгсөн. Олон улсын жишгийн дагуу хэрхэн гэрээ хэлэлцээр байгуулах вэ гэхчлэн тусгасан. Хөрөнгө оруулагч талтай маргаан, эрсдэл гарсан тохиолдолд шийдлийг нь гаргаж өгсөн.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Гурван шалтгаан хэлээд өгөөч ээ гэж байна. Нэгт, хувийн хэвшилд гардаг эрсдэлийг маш сайн тооцсон. Хоёрт, төсөвт ирдэг ачааллыг багасгана. Гуравт, урьдчилсан судалгаа шинжилгээний үндэслэлүүдийг сайн тооцоолсон. 2010 онд баталсан концессын тухай хуулийг дүгнээд хэлээч ээ гэж байна. Дампуу. Өнөөдөр бид горыг нь амсаж байна. Солонгост туршлага судалж явахад манайх концессын гэрээний барих, шилжүүлэх гэдэг зүйл хэзээ байдаггүй, байх ч ёсгүй юм билээ" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button