МИАТ: Франкфурт руу долоо хоногт хоёр удаа нисэж байна
Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК Германы Франкфурт хотын чиглэлд үйлдэж байгаа нислэгийн талаар мэдээллээ. Тодруулбал, зуны улиралд долоо хоногт зургаа, өвлийн улиралд хоёр нислэг үйлдэж байгаа ажээ.
Франкфурт хот руу өвлийн улиралд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт харин зуны улиралд пүрэвээс бусад гарагт нислэг үйлдэж байгаа аж. Тийзний зардал нь хоёр талдаа 2.5 сая төгрөг юм байна.
"МИАТ" ТӨХК Герман улсын Берлин хотын нислэгээ 2020 оны гуравдугаар сараас зогсоож, Франкфурт руу шууд нислэг хийдэг болсон юм.
Мөн "МИАТ" компанийн франкфуртын нислэгээр дамжин Европын аль нэг хот руу аялахаар шийдсэн бол нислэгийн тийзээ захиалахдаа "Deutsche Bahn"-ийн галт тэрэгний тасалбараа хамт захиалж болдог ажээ. Тус галт тэрэгний буудал нь 342 галт тэргээр өдөр бүр Европын хотууд руу үйлчилдэг байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.