Катар 2022СПОРТ

Дуулиан №3: Марокко Бельгийг хожлоо

Энэ удаагийн ДАШТ-ий эхний хоёр дуулианыг Саудын Араб, Японы шигшээ Аргентин, Германыг хожиж тарьсан билээ. Тэгвэл ДАШТ-ий ээлжит дуулиан сая F хэсэгт дэгдэж, Африк тивийн төлөөлөл Мароккогийн шигшээ баг дэлхийн чансааны №2 хүчирхэг Бельгийг 2:0-ээр буулгаж авлаа. Тэд бүр 3:0-ээр ч хожиж бололх байсан бөгөөд  тоглолтын нэгдүгээр үеийн шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Мароккогийн багийн хагас хамгаалагч Хаким Зиеш гоол оруулсан боловч шүүгч Сесар Рамос хамгаалагч Ромен Сесийг отон тоглолтод байсан гэж үзээд тооцоогүй юм.

Тоглолтын эхний гоолыг 73 дахь минутад Абдельхамид Сабири, удаахь гоолыг 90+2 минутад довтлогч Закария Абухляль оруулсан. Ингэснээр Мароккогийн шигшээ баг дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж, Бельги гурван оноотой удаалж байна. Шөнө болох Канад-Хорватын тоглолтын үр дүнгээр энэ байр өөрчлөгдөх боломжтой.

Хэсгийн сүүлийн тоглолт ирэх сарын 1-нд Хорват-Бельги, Тунис-Канадын хооронд болно.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button