Нийгмийн

Шуудангийн салбарын зохицуулалт-2022 зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шуудангийн зохицуулалт-2022” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд ЦХХХЯ, ХХЗХ, ЦЕГ, ГЕГ, ГХБХЦА, МХАҮТ, УХШГ, ШЛГ, МСНЭ СХЗГ,ШӨХТГ, ОӨГ болон Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл бүхий 80 гаруй оролцогч оролцож, шуудангийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, цаашдын чиг хандлагын талаар оролцогч талууд илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Шуудангийн зохицуулалт-2022 зөвлөгөөн нь шуудангийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шуудангийн шинэ төрлийн үйлчилгээ хэрэглээг нэмэгдүүлэх, тээвэр зууч, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хяналтын тогтолцоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button