Нийгмийн

Нэг дороос | Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаар юу, юу яригдав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нар энэ сарын 27, 28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд өрнөсөн үйл явдал, албан ёсны хэлэлцээрүүдийг нэг дор багцлан хүргэж байна.


-7.1 их наядын своп хэлцлийг сунгахаар болов-

Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хамгийн том алхам нь "Монголбанк, Хятадын Ардын банк хоорондын 7.1 их наяд төгрөг буюу 15 тэрбум юанийн своп хэлэлцээрийн гэрээг дахин сунгахаар болсон" явдал болов.

Хятад болон манай улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хоёр улсын төв банк тус своп хэлэлцээрийг 2011 онд байгуулж байсан билээ. Үүнээс хойш гурван удаа буюу 2014, 2017, 2020 онд тус тус гэрээний хугацааг гурван жилээр сунгаж байсан юм.

Тэгвэл 2020 онд сунгасан тус гэрээ 2023 оны долоодугаар сард дуусгавар болж байв.


БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа:

Хоёр талын худалдааны хэмжээг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх, уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нүүрс урт хугацаанд тогтвортой экспортлох, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, газрын тосны хамтын ажиллагааг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Хоёр орны хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох, Замын-Үүд-Эрээн зэрэг боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинэ техник, технологи ашиглах замаар хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар ярилцав.

Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хятадын тал бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Мөн цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу бараалхахдаа:

Хууль тогтоох дээд байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн талаар хөндөв. Харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын идэвхтэй ажиллагааны талаар ярилцав.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай уулзахдаа:

  • энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
  • хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшинд хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2022-11-29 08:06

“Тэг ковид” гээд сүржигнээд байгаа улсд хилийн боомт хэрэгтэй юм уу. Бүх юмаа хаачаад дотооддоо хүртэл чанга дэглэм тогтоосон шүү дээ. Ши даргын “тэг ковид”-оос болж хятадын хотуудад эсэргүүцлийн үймээн самуун дэгдэж байна. Энэ даамжирв�##� бослого тэмцэл болно. Юун хил га�##�ь боомт мантай.

Зочин
Зочин
2022-11-29 08:30

хятад эрхбиш одоо хилээ нээх биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button