Нийгмийн

Киргиз Улсын төлөөлөгчид компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Өчигдөр /2022.06.23/ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сангийн дэд сайд Жибек Дуйшеева тэргүүтэй, Эдийн засаг, Худалдааны яам, тус улсын Төв банк болон банк санхүүгийн төлөөлөгчид Монгол Улсын орон сууц санхүүжилтийн тогтолцоо, ипотекийн зээлийн системийн талаар туршлага солилцох зорилгоор “Монголын Ипотекийн Корпораци” ОССК ХХК-нд зочиллоо.

Төлөөлөгчдийг компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга хүлээн авч манай улсад хэрэгжиж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр, үнэт цаасжуулах үйл ажиллагаа болон компанийн тухай танилцуулж, туршлага солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button