Нийгэм мэдээ

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч агаарын бохирдлын 5 судалгаа хийж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтууд, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг саарулахад оруулах үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ногоон хөгжил, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зорилго, зорилт, арга хэмжээг олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа ажээ.

Уг үйл ажиллагаа нь Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 онд хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрт туссан хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн хөтөлбөр, зорилго, зорилттой нягт уялдаж байгаа юм.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь БОАЖЯ, ОББҮХ-той хамтран Улаанбаатар хотын 2 дүүрэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, дараах ажлуудыг хийж байна:

  • Дотор орчны агаарын чанар хэмжих жижиг оврын төхөөрөмжийг 60 цэцэрлэг, 20 өрхийн эмнэлэгт,
  •  PM 2.5 тоосонцор хэмжих багаж 21 аймгийн төв, суурин газруудад суурилуулж, мэдээлийг Tsag-agaar.mn нэгтгээд байна.
  • Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг бүтээгдэхүүнийг 1000 гаруй гэрт амьдардаг өрхөд нэвтрүүлсэн бөгөөд 2022-2023 оны өвөл мөн 10000 өрхөд нэвтрүүлнэ. Багцыг 50-70 хувийн хөнгөлөлттэй, БОАЖЯ-ны ногоон зээл, болон Банк бус санхүүгийн байгууллагын зээлээр айл өрхүүдэд олгож байна.
  • Agaarneg.mn мэдлэг, хамтын ажиллагааны платформыг ажиллуулж, агаарын бохирдлыг бууруулах сайн туршлага, мэдээ, мэдээлэл, судалгааны үр дүнг олон нийтэд түгээж байна.
  • ЦУОШГ-тай хамтран агаарын бохирдлыг урьдчилан таамаглах загварчлалыг хөгжүүлсэн.
  • ЦУОШГ-ын чадавхыг сайжруулах, нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажил явагдаж байна.
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын цэцэрлэг, өрхийн эмнэлэг, багийн байрыг газрын гүний дулааны технологи ашиглан шийдвэрлэх судалгааг хийж байна.
  • СХД-ийн 151-р цэцэрлэг, БЗД-ийн 2 эмнэлэгт агаар сэлгэх системийг суурилуулах ажил эхлээд явж байна.

2022 онд Агаарын бохирдлын чиглэлээр хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл, сэдэв, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан 5 судалгааны ажил явагдаж байна.

Тухайлбал:

  • Агаарын бохирдол ба эрүүл мэндийн чиглэлээр 2 судалгаа,
  • Нийслэлийн 4 цэгт PM 2.5 химийн нэгдлийн 1 судалгаа
  • Даланзадгад сумын дулааны станцаас агаарт ялгарч байгаа бохирдлын 1 судалгаа
  • Барилгын материалаас ялгарах дэгдэмхий органик бодисын 1 судалгааны ажлууд хийгдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button