Нийгмийн

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй яамны удирдлагын төлөөлөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, шагнал гардууллаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй яамны удирдлагын төлөөлөл 2022.11.18-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, шилдэг тэргүүний ажилчдад салбарын шагналаа гардууллаа.

Зууны манлай үйлдвэрийн удирдлагууд, уурхайчин хамт олны төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр Баяжуулах үйлдвэрийн гүүрэн кранчин Ш.Зогсоо, Ил уурхайн засварын механикч Б.Эрдэнэчулуун, Засвар механикийн заводын оператор О.Батсуур, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын эдийн засагч Б.Ононгуяа, мэргэжилтэн Г.Пүрэв-Ойдов, Ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн З.Сүрэн нар шагнагдсан юм.

Харин “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр Автотээврийн цехийн жолооч Ц.Цэдэннамжил, Д.Хишигдүүрэн, Баяжуулах үйлдвэрийн конвейерийн машинч Д.Оюунчимэг, Засвар угсралтын цехийн тоног төхөөрөмжийн засварчин Р.Баярсүрэн, Ил уурхайн цахилгаан хийх гагнуурчин Н.Мөнхчулуун, өрмийн машинч Ч.Эрдэнэ-Очир, Цахилгаан цехийн инженер Ч.Батгэрэл, Засвар механикийн заводын засварчин Б.Ариунболд, Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Д.Гантулга, Э.Энхмэнд, Ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтсийн эдийн засагч Б.Оюунтуяа, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын нарийн бичиг-референт Б.Аззаяа нар энгэрээ мялаалаа.      

Салбарын сайд шагналаа гардууллаа
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button