Улс төрийн мэдээ

АН-ын Их хурлын үеэр хэн юу хэлэв

АН-ын ээлжит бус XV Их хурал Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд өнөөдөр /2022.12.06/ 11.30 цагаас эхэлсэн. 13.00 цаг хүртэл нээлттэй болж байгаад хаалттайгаар болж байна.

Өнөөдрийн Их хуралд УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа, Ерөнхий сайд асан М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс оролцов. Тодруулан хэлэх юм бол, саналын эрхтэй 938 төлөөлөгч оролцов.

Их хурлын үеэр С.Эрдэнэ илтгэл тавьж, төлөөлөгчид утсаа оролдсон дүр зурагтай байлаа. Түүнийг дараах дүрс бичлэгээс харж болно.

"АН цул"

С.Эрдэнэ: 2000 оны арванхоёрдугаар сарын 06-нд намууд нэгдэж, өнөөдрийн АН-ыг байгуулсан. Энэ өдөр түүхэн өдөр. АН өнөөдөр улс оронд ус агаар мэт хэрэгтэй улс төрийн хүчин болж. Хэдийгээр өнөөдөр АН-ыг хагаралтай харагдуулах үйл ажиллагаа хүчтэй явагдаж буй ч АН цул, эв нэгдэлтэй хүчирхэг улс төрийн хүчин гэдгээ харуулж чадсан. Бидний дунд байгаа хэсэг нөхөд АН-ын дарга болно гэж сэрүүн зүүдлээд явж байгаа. Бид АН бол хэнээс ч үл хамаарах, хараат бус бие даасан улс төрийн хүчин гэдгийг харуулах ёстой. Бид хэтийн зорилгыг тодорхойлох гэж энд цугласан.

АН-ыг Их Монгол Улстай жишив

М.Энхсайхан: АН-ын Их хурал их халуун өдрүүдэд болж байна. Өглөө босоод гурван зүйлд баярлалаа. Нэгдүгээрт онц байдал тогтоосонгүй. Хоёрдугаарт, 30 гаруй хуульч, өмгөөлөгч цуглаад жагсагчдын эрх ашгийг хамгаалсан байна. Гуравдугаарт, жагсагчид талбайгаа цэвэрлэж байгаа зургийг харлаа.12, 06 гэдэг тоо ид шидийн тоо биш л юм байна. 1206 онд тархай, бутархай монгол аймгуудыг нэгтгэж, Их монгол улс байгуулагдсан. 12.06 бол тархай, бутархай явсан олон нам нэгдэж, Ардчиллын төлөө нэг нам болж байсан өдөр.

Өөрийгөө АН-ын эврэлийн цавуу гэв

С.Одонтуяа: Миний зүгээс намын нэгдэлд гагнаас эвийн цавуу болж, эвлэрлийн явцыг гүйцээхийн төлөө чадах бүхнээ хийх, оролцоход бэлэн гэдгээ илэрхийлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Малчин
Малчин
2022-12-06 16:49

Oдоо тарцгаа, МАН танай нам 2 юугаараа ялгаатай бэ, ижилхэн коммунист намын бүтэцтэй, хатуу гишүүнчлэлтэй

Ах том
Ах том
2022-12-06 18:04

Тэр нэг мэлхийгээ нүдээчээ. Ганцаараа тэнд ширээ засуулаад суучих юм. Яасан их ХҮНДЛЭЛ-д дуртай БАХ вэ

Зочин
Зочин
2022-12-06 18:55

Ялтан Эрдэнээ

Зочин
Зочин
2022-12-06 19:11

ЭРДЭНЭ ОЮУНТУЯА ХОЁРОО ГАЧИН БАЙГАА ШҮҮ ТА ХОЁР АРДЧИЛСАН НАМЫН ТЭНЭГҮҮДЭЭ ЭВ ЭЕЭ ОЛООЧЭЭ МАН ҮНДСЭНДЭЭ СУУРИАРАА ГАНХАЖ БУТ ҮСЭРЧ АЛГА БОЛОХОД ОЙРХОН БАЙНА.ХИНШҮҮ ГАНБААГАА ӨЛСҮҮЛЭЭЧЭЭ ЭРДЭНЭЭ ОЮУНТУЯА ТА ХОЁР ТАЛБАЙ ДЭЭР ӨЛСӨӨЧЭЭ ХАРИН Ч БӨӨРӨӨ НИЙЛҮҮЛЭЭД СУУ ТАНАЙ НАМ ОДОО СЭХЭХЭЭСЭЭ ӨНГӨРСӨН БАЙХӨ ТАМГА ХЭНД БАЙНА ТАРАНГУУТАА МОНГОЛ УЛСЫН ХУЛГАЙЧДЫН ЭСРЭГ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ НАМ ГЭЖ БАЙГУУЛААД ДАРГААР НЬ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ АДЬЯАСҮРЭН АЛЦГАРЫГ ТАВИАЧЭЭ ХА ХА ХА

ЗОЧИН
ЗОЧИН
2022-12-07 05:52

За больдоо АН-ын дарга С.ЭРДЭНЭ харин ч мундаг тууштай улс төрч удирдагч

Холбоотой мэдээ

Back to top button