Нийгэм мэдээ

Арилжааны банкуудыг шүүх хурал хойшиллоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкууд иргэдэд олгож буй ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувиар тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан тул “Ариг банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Богд банк” ХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХК, “Төрийн банк” ХХК тус бүрийг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлсэн.

Нэр бүхий арилжааны 9 банкнаас уг шийтгэл, албан даалгаврыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хэрэг нэгтгэгдэж шийдвэрлэхээр болсон.

Анхан шатны шүүх хурал 12 дугаар сарын 07-ны өдөр болсон товлогдсон ч банкуудаас гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хурал 14 хоногоор хойшлогдож, энэ сарын 21-ний өдрийн 11:30 цагт хуралдахаар товлогдлоо.

Б.БАЯРТ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button