НИЙГЭМСурвалжилгаСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: "Архинд донтсон 27 хүртэлх насны залуусын тоо эрс нэмэгдэж байна"

Өвлийн тэргүүн сар эхэлж, хүйтний эрч чангарч байна. Төв талбайд таван хоногийн турш иргэд жагсав. Энэ хугацаанд мэр сэр согтуу хүмүүс харагдана. Гэвч зөвхөн талбайд гэлтгүй гудамжинд ч согтуу хөлчүү хүмүүс их. Албан байгууллагын шинэ жилүүд эхэлсэн болоод ч тэр үү, хаа нэг хэт согтуу хүмүүс таарах нь урд өмнөхөөсөө элбэгшив.

Тэр бүрийд гэртээ эсэн мэнд хариасай хэмээн бодно. Гэвч нөгөө талд олсон мөнгөөрөө архи авч ууж, гудамжинд унтах хүмүүсийг цагдаа нар авч яваа харагддаг. Хагас хугас ухаантай согтуу хүмүүс цагдаа руу агсам тавьж үзэгдэнэ.

Энэ бол манай улсад харж болох нийтлэг дүр зураг. Нийгэмд ийм дүр зургийг хэт их харсаар бид ч нүд сохор, чих дүлий болжээ.

-Манай Улсын нэг хүнд жилд дунджаар 54 литр согтууруулах ундаа ногддог-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах талаарх зарлигийг энэ он /2022 он/-ы дөрөвдүгээр сарын 5-нд гаргасан билээ.

Учир нь манай улсын архи согтууруулах ундааны үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2020 оны байдлаар 120.5 сая литр байв. 2008 оноос хойш манай улсад архины үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн гэх тооцоолол бий. Мөн оны байдлаар манай улсын 21-ээс дээш насны нэг иргэнд жилд дунджаар 54 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа юм.

Үүнээс 12 литр нь хатуулаг өндөртэй архи, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа юм. Дээрх хэмжээ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас тогтоосон аюулгүй хэрэглээний хэм хэмжээнээс өндөр байна.

Манай улсад Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор н.Эрдэнэбаяр 1990-ээд оны үед архинд донтох эмгэгийн тархаалтыг судалсан байдаг. Тус судалгаагаар 1000 хүн амд ногдох донтох эмгэг нийслэлд 6.4, орон нутагт 2.4 хувьтай байсан юм. Сүүлийн жилүүдэд архинд донтох өвчин нэмэгдсэн хэмээн салбарынхан нь үздэг. Согтууруулах ундааны хэрэглээ 40 дахин нэмэгдсэн гэх судалгаа ч бий. Манай улсын хэмжээнд 2006 онд архинд донтох эмгэг, архины хор хөнөөлийн талаар ДЭМБ-тай хамтран томоохон судалгааг хийж байжээ.

Энэ судалгаагаар нийт насанд хүрэгчдийн 13.6 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг гэх тооцоо гарсан. Насанд хүрэгчдийн 51.2 хувь нь архинд донтох эмгэгтэй хэмээн дээрх судалгаанд бичсэн байдаг. Үүнээс эмэгтэйчүүд нь 22 хувийг эзэлж байжээ. Одоогоор улсыг хамарсан архинд донтох эмгэгийн талаарх сүүлийн үеийн ямар нэгэн судалгаа байхгүй.

Архины чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Монголын анагаах ухааны дөрөв дэх доктор Б.Пүрэвжавын докторын зэргиийн судалгааны ажилд архины цагаан солиорол, донтох эмгэгийн талаарх сонирхолтой тоон мэдээллүүд бий.

Архинд донтох эмгэгийн хүндрэл нь үгүйлэх болон архи нэхэх хам шинж ажээ. Үгүйлэх хам шинжийн хүндрэл нь архины цагаан солиорол байдаг. Донтох эмгэгтэй хүмүүсийн 10 хувьд нь солиорол илэрнэ. Тэр 10 хувийн 70 хувьд нь архины цагаан солиорол илэрдэг аж.

Түүний 2017 онд архины цагаан солиоролтой эмчлүүлэгчийн цуснаас дээж авч хийсэн судалгаа бий. Тэгэхэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д 1300 орчим хүн архинд донтох эмгэгийн улмаас эмчлүүлсний 95 хүн нь нэг жилд архины цагаан солиорол өвчнөөр өвчилж байсан ажээ. Харин 2018 оны байдлаар дээрх тоо 245 хүн болж өссөн байна.

-Ч.Энхчимэг: Архины эмгэг нь дан ганц хувь хүний асуудал бус гэр бүлийн өвчин юм-

Манай улсад архины хамаарал бүхий иргэдэд үйлчилгээ үзүүлдэг газар СЭМҮТ билээ. СЭМҮТ-ийн донтох эмгэг судлалын клиникийн, өдрийн эмчилгээний сэтгэл зүйч Ч.Энхчимэгтэй архины хамаарал, тус төвөөр үйлчлүүлэгчид нэмэгдсэн эсэх, тэдэнд ямар үйлчилгээ үзүүлдэг талаар ярилцсан юм.

-СЭМҮТ-өөр он гарснаас хойш хэр их хүн үйлчлүүлсэн бэ. Сүүлийн үеийн тоон мэдээллээсээ хуваалцахгүй юу?

-Архинд донтох өвчний тохиолдлууд жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ нь архины хамаарал бүхий иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэсэн үг юм. СЭМҮТ-д үйлчлүүлэгчдийн он гарснаас хойш буюу эхний 11 сарын байдлаарх тоон мэдээллийг хүргэе. Амбулаториор 4029 хүн үйлчлүүлсэн байна. Үүнээс 1307 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Өдрийн эмчилгээнд 464 хүн хамрагдлаа.

-Үйлчлүүлэгчдээ насны бүлгээр ангилж үзвэл хэд орчим насны иргэд дийлэнх хувийг бүрдүүлж байна вэ?

-17-27 насны иргэд 5.1, 28-37 насных 28, 38-47 насных 33.7 хувийг тус тус эзэлж байна. Энэ бүлэгт бол 27 хүртэлх насны иргэдийн тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж, 28-47 насныхан үйлчлүүлэгчдийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа хэмээн ойлгож болно.

48-57 насны иргэд 25, 58-67 насных 12.7, 68-аас дээш насны иргэд 2.3 хувийг тус тус бүрдүүлж байгаа юм.

-Эдгээр иргэдийн архины хамаарлын шалтгаан нь юу бол?

-Шалтгаан нь харилцан адилгүй. Нийгмийн талаас ажилгүйдэл, ядуурал, нийгэмд эзлэх байр суурь, тухайн хүний сэтгэл зүйн асуудлууд бий. Биологийн талаас спирт задлагч ферментийн дутагдал юм. Бүхий л хүнд спирт задлагч фермент байдаг. Монголчуудын хувьд ферментийн дутмагшилтай. Тиймээс богино хугацаанд архины хамааралтай болдог.

-Архинаас хамааралтай болж буй нь анхны шинж тэмдэг юу вэ?

-Хэтрүүлэн хэрэглэгч болон архины хамааралтай хүн гэдэг нь хоёр тусдаа ойлголт юм. Архины хамааралтай гэдэгт хувь хүн өнөөдөр архи уулаа гэхэд маргааш нь шар тайлж байгаа бол энэ ангилалд хамаарна.

Архины донтолт нь дотроо таван үе шаттай. Нэг, хоёр, гуравдугаар үе шат дээр нэмээд нэгээс хоёр руу, хоёроос гуравдугаар үе шат руу шилжих гэсэн таван үе шаттай байдаг. Анх архи даах чадвар нэмэгдэнэ. Архинд донтох өвчний төгсгөл үе шатад архи даах чадвар буурч эхэлдэг. Үргэлж ямар нэгэн байдлаар уух шалтаг бий болгож эхэлдэг юм. Улмаар энэ байдал даамжирсаар донтолтын төгсгөлд архийг их хэмжээгээр хэрэглэж, зан чанар нь огцом өөрчлөгдөх, уур уцаартай бухимдалтай болох гэх мэт сэтгэл зүйд өөрчлөлт орсон байдаг.

Энэ өвчин зөвхөн хувь хүний асуудал байдаггүй. Гэр бүлээ ч өвчлүүлж байдаг.

-Танайхаар үйлчлүүлж буй иргэд сайн дурын үндсэн дээр ирдэг үү, гэр бүлийн хүсэлтийн улмаас ирж үйлчлүүлдэг болов уу?

-Янз янз байдаг. Зарим тохиолдолд сайн дураар, заримдаа гэр бүлийнхээ хүсэлтээр ирсэн байх жишээтэй. Манай өдрийн эмчилгээг архины хамаарлаасаа гарахын тулд сайн дураар зорьж ирсэн үйлчлүүлэгчид олон байдаг. Амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн үнэлгээг тогтоож, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл эмнэлэгт хэвтүүлнэ. Харин хөнгөн зэргийнх хэмээн оношилвол өдрийн эмчилгээнд хамруулдаг. Тасагт хэвтсэн хүмүүс эмчилгээнд хамрагдсаны дараа өдрийн эмчилгээ рүү шилжинэ. Өдрийн эмчилгээнд сэтгэл заслын үйлчилгээ авдаг.

-Хэр хугацаанд энэхүү эмгэгээс бүрэн эдгэрэх боломжтой бол?

-Архины донтолтод эдгэнэ гэх ойголт байхгүй. Энэ бол сэтгэцийн өвчин. Нэг хундага амсах л юм бол 1000 хундага ч багадахаар. Энэ өвчинтэй насан туршдаа тэмцдэг. Эмчлүүлээд л зүгээр болчихдог өвчин биш.

Нийгэмд архи уух олон шалтгаан бий. Баяр ёслол, стресс, уур бухимдал зэргээс үүдэлтэйгээр эмчлүүлсэн хүмүүсийн архины хамаарал дахих тохиолдол байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд зовлон, зорилго нэгтэй иргэдийн нэр хаяггүй, цуглаан уулзалтад оролцох явдал юм. Үүнийг Иргэний өөртөө туслах бүлэг хэмээн нэрийддэг.

Өөртөө туслах бүлэг хэмээн нэрийддэг нь сэтгэл зүй, оюун санааны эмчилгээнд хамрагдсан иргэдээ явуулах бус тэдгээр иргэдтэй эргэх холбоотой, тэднийг хянах үүднээс, нөгөөтээгүүр ямарваа нэгэн тусламж эмчилгээ шаардлагатайн үүднээс энэхүү нэр хаяггүй цуглааныг СЭМҮТ-д хийдэг юм.

Манай нийгмийн ажилтан болон зохион байгуулагчид энэхүү уулзалтыг идэвхтэйгээр хийдэг. Энэ цуглаан ярилцлагад насан туршдаа явах хэрэгтэй. Ийм төрлийн уулзалтад оролцох нь тухайн иргэний сэтгэл зүйд дархлаа тогтоодог. Энэхүү сэтгэл заслын эмчилгээ нь 14 хоног үргэлжлэх бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэл заслын эмчилгээ юм. Эмчилгээнд хамрагдах иргэд 9-14 цагийн хооронд эмнэлэгт байж, бусад нөхцөлд гэртээ байдаг.

Архины эмгэгтэй иргэдийн гэр бүл нь өвчилдөг. Үүнийг давхар хамаарлын өвчин гэнэ. Тиймээс гэр бүлийн гишүүдэд нь сургалт орох, улмаар тэдэнтэй уулзалт ч хийдэг юм.

Эрүүл мэндийн даатгалаар хувиас мөнгө гаргахгүйгээр энэхүү эмчилгээнд хамрагдах боломжтой.

-Тантай ярилцахад энэхүү эмгэг нь хүний сэтгэл зүйн асуудлаас үүссэн байх магадлал нь илүү өндөр байдаг гэж ойлголоо?

-Тийм ээ. Бусад улс орны хувьд сэтгэл заслын эмчилгээг гол эмчилгээгээ болгодог. Гэтэл манай иргэд лам, бөөд очиж үзүүлнэ. Энэ бол тухайн хүний өөрийн итгэл үнэмшил тул үүнийг үгүйсгэж болохгүй. Гэвч хүний сэтгэл бол хамгийн чухал эрхтэн. Сэтгэл зүй болон өөрийн хандах хандлагаа өөрчилсөн цагт илүү архины донтолт үр дүнгээ өгөх нь элбэг.

-Манай улсад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл өндөр байдаг нь хэр нөлөөлөх бол?

-Арав алхаад л архи худалдан авах боломжтой байна. Үнийн хувьд ч хямд. Тиймээс үүнд ямар нэгэн зохицуулалт хийж, хянаж байх хэрэгтэй гэж боддог.

-Иргэд: Нийгмийн байр байдал иргэдийг архи уухад нөлөөлдөг-

Мэргэжилтний яриа хийгээд бодит нөхцөл байдал дээрхийн дүр зураглалтай байна. Тэгвэл иргэдийн зүгээс энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.

ВИДЕО:

Иргэн "Хэрэглээний хувьд өмнөхөөсөө гайгүй болсон хэмээн бодож байгаа. Учиргүй их уух нь багассан. Цаг үеэ дагаад ч тэр байх. Гудамжид байх согтуу хөлчүү хүмүүс харьцангуй багассан болов уу. Ерөнхийдөө боловсон хэрэглээ бий болсон хэмээн бодож байна" гэлээ.

Иргэн "Иргэдийн архины хэрэглээний дийлэнхийг 18-30 насныхан эзэлдэг гэж боддог. Залуучууд ажил хийхээс илүү чөлөөт цагаа архи ууж, дэмий тэнэж өнгөрөөдөг. Ажиллах орчин таатай бус байх, инфляц, үнийн өсөлт зэрэг нь залуучуудыг ажил хийх эрмэлзлийг мохоодог байх. Тиймээс л чөлөөт цагаа ингэж дэмий өнгөрөөдөг болов уу" хэмээн байр сууриа хуваалцлаа.

Иргэн "Би саяхан нэг судалгаа харсан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд манай монголчуудын архины хэрэглээ 2-3 дахин нэмэгдсэн хэмээн үздэг юм билээ. Сүүлийн үед архины хэрэглээ хэт залуужсан гэж боддог. Архи согтууруулах ундааг хэрэглэх шалтгаан нь хэт элбэг. Тухайлбал, найзын төрсөн өдөр, шинэ ажил, байрны найр, тэмцээнд түрүүлэх гэх мэт жижиг зүйлсээс улбаалж согтууруулах ундааг хэрэглэх нь ихэссэн.

Нэг хүнд жилд 54 литр архи согтууруулах ундаа ногддог. Манай улсад бусад үйлдвэрээс илүүтэй архи согтууруулах ундааны үйлдвэрлэл өндөр байгаа. Архи согтууруулах ундааг согтох гэж хэрэглэх бус, зохист хэмжээнд хэрэглэх нь тохиромжтой. Эсвэл бүр татгалзах хэрэгтэй.

Архидалт залуужиж байгаа тул хэрэглээгээ зөв, зохистой болгоорой хэмээн уриалмаар байна" гэлээ.

-Бусад улс орон архидалттай хэрхэн тэмцдэг вэ-

Согтууруулах ундааны хортой хэрэглээний улмаас жил бүр 2.7 сая орчим хүн нас барж, зүрх судасны болон элэгний өвчин тэргүүтэй хамгийн их эрсдэлтэй өвчнөөр өвдөх магадлал нь өндөр байдаг ажээ. Архины үнэ хямд байх нь согтууруулах ундаанд автах шалтгаануудын нэг болдог аж.

Дээрх графикт архины хэрэглээний эмгэгтэй 15-аас дээш насны хүмүүсийн хувийг харуулсан юм. Манай улс 7.8 хувьтайгаар 24 дүгээрт жагсжээ. Улс орон бүр согтууруулах ундаатай их бага хэмжээгээр тэмцдэг бөгөд ингэхдээ алкохолны агууламжаар татвар ногдуулахыг хамгийн оновчтой аргуудын нэг хэмээн үздэг байна. Тухайлбал,

ОХУ: Дэлхийд 13-т жагсаж байгаа бөгөөд нийт хэрэглээний 51 хувийг хатуу цагаан архи эзэлдэг. 38 хувийг шар айраг, 11 хувийг дарс зэрэг эзэлж байна. Тус улсад Шар айраг, дарс, согтууруулах ундаа зэрэгт есөн хувийн татвар ногдуулдаг. Мөн нэг шил тутамд бага хэмжээний төлбөр төлдөг. Борлуулалтын ерөнхий татвар 6.8-8.8 хувийн хооронд хэлбэлздэг. Татварыг нэг хувиар нэмэгдүүлснээр хэрэглээ ~0.5 хувиар буурсан гэсэн тооцоо гарсан.

Япон: Тус улсын архи согтууруулах тавьдаг татвар нь дунд зэрэг. Согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн авах бүрдээ иргэн бүр 10 хувийн татварыг төлдөг байна. Архины хэрэглээ сүүлийн жилүүдэд Япон улсад ихсэх хандлагатай байгаа бөгөөд жилд 14.1 литр буюу өдөрт 30.4 грамм согтууруулах ундааны бүтээгдэхүүн ногдож байна.

БНСУ: 2019 оны судалгаагаар Өмнөд Солонгосын хувьд нэг хүнд ногдох жилийн архины хэмжээ нь ойролцоогоор 8.3 л байгаа ажээ. Тус улс шар айргийн лит тутамд 830.3 воны татвар ногдуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-09 11:07

Одоо удахгүй шинэ жилийн баяр болно. Албан байгууллагууд нэг хүнээс 150-170 мянган төгрөг гаргуулж шинэ жилээ тэмдэглэх гэж байна. Ийм их мөнгөө төлсөн хүн уухгүй байна гэж юу байхав. Үсрээд л 40.000 төгрөгийн хоол иднэ биз. За нэмээд 10 К. Үлдсэн мөнгөнөөс 40-50 мянган төгрөгөнд архи, пиво, вино ууна. Үлдэж байгаа мөнгө нь тухайн рестораны орлого болдог. За яахав идэж уух дуртайгууд нь оролгүй л яахав, харин ороогүй хүмүүсийг нь шахаж болохгүй, мөн гадуурхаж бол бүр болохгүй. Боломжтой ч хүн байгаа, боломжгүй ч хүн байгаа.

Зочин
Зочин
2022-12-09 20:27
Reply to  Зочин

Орохгүй байх хэрэгтэй. Хэн ч шахдаггүй. Орох эсэх нь хувь хүний дур гэдэг.

Зочин
Зочин
2022-12-09 11:10

Хайран сайхан з##уус минь архинд толгойгоо мэдүүлж байна гэхээр дэндүү харамс##тай

Зочин
Зочин
2022-12-09 11:11

ARHINIII EMCHILGEEND YWUULAHAAS GADNA SETGELZUIN EMCHILGEE HIILGUULEH NI ILUU UR DUNTEI

Зочин
Зочин
2022-12-09 11:12

Шинэ жилийн баяр тэмдэглэж байгаа хүмүүс нэгнийгээ архи уухыг шахахгүй байна гэж бараг л байхгүй. Одоо хүнийг архи согтууруулах ундааны зүйлээр шахахыг хариглосон хууль хэрэгжээд явж байгаа. Энэ хуулийн биелэлт хэрэгжилт тэр ресторан дотор мөрдөгдөж байгаа эсийг хэн хянах вэ? Шүгэл үлээгч үү?????....

Зочин
Зочин
2022-12-09 20:27
Reply to  Зочин

Өөрөө

Зочин
Зочин
2022-12-09 11:13

сэтгэлгээгээрэээ бууж өгөөд өөрсдөндөө ялагдаад байгаа гэдгээ ухаараач дээ з##уус минь

Зочин
Зочин
2022-12-09 11:14

Эд сайхан хийж бүтээх хөдөлмөрлөх насан дээрээ архинд толгойгоо мэдүүлнэ гэдэг дэндүү зүрх өвтгөм асууд##. Нийгэм хичнээн хэцүү байсан з##уус өөр өөрсдийнхөөө төлөө өөрсдөө л бат зогсох хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-09 11:14

zurh owdom asuudal

Зочин
Зочин
2022-12-09 11:15

Сурв##жлага зөв сэдэвийг хөндсөн байна. Гэхдээ ингэж их баяр тэмдэглэдэг ард түмэн уухгүй байна гэж байх уу...

Зочин
Зочин
2022-12-09 11:22

archaaagvi bna oorsdondooo buuj ogch bga l gesen ug shdeee

Зочин
Зочин
2022-12-09 12:02

Уншаарай их бодууштай зүйл

Zocnin
Zocnin
2022-12-09 14:17

Naad gudmans unasan bgaa sogtuu huneedulaan gazart awaacnsan uu Mongold hun gudamjindaa holdoj uhej bna gedeg bol hunii niigemd ter tusmaa tsoon hun amtai eleg negr mongolcnuudad bj bolomgui Er ni bshgui zuil Oron gerguicnuudiig honogluuldag sogtson manarsan humuusiin eruul mendiig hariutssan gazruud bii Gadni uls orond tiim gazruud olnoor bj hun gedeg ergiig ni hamgaalj bna

Зочин
Зочин
2022-12-09 15:45

Албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглээд эхлэхээр эрүүлжүүлэх байруудын ача#### ихэсдэг шүү.

Зочин
Зочин
2022-12-09 20:25

Архи ууж үзэвэл үзээд онцгүй байхаар болих л хэрэгтэй дээ. Цаана чинь гадаадын з##уус мөнгө ажиллуулна гээд завгүй байхад хайран з##уу насаа архи ууж өнгөрөөх хэрэггүй. Архи хүний сэтгэл санаа за####ггүй. Архи ууна гэдэг бусдын нөлөөлөлд амархан ордог хүний шинж. Тиймээс тийм бишээ харуулахын тулд уухгүй оронд нь спортоор хичээллэ.

Зочин
Зочин
2022-12-09 20:29

Гол нь ажилгүйдэл. Хүмүүсийн ц##ин хөлс өгдөггүй компани их байдаг. Улс үүнтэй тэмцэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button