Нийгэм мэдээ

Онгоцны түлш нийлүүлэхдээ үнээ үндэслэлгүй нэмсэн нь тогтоогдож, 183.6 сая төгрөгөөр торголоо

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун цаг үеийн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Онгоцны түлш нийлүүлдэг компани үнээ хэт өндөр тогтоолоо гэдэг гомдол ирсэн. Үүнээс шалтгаалж дотоодын нислэгийн үнэ өссөн байна гэж гомдолд дурдсан байна. Нислэгийн нийт зардлын 30 орчим хувь нь шатахууны зардал байдаг юм байна. Тус компани онгоцны түлш борлуулах зах зээл дээрх давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон. Үнэ нэмсэн асуудлаа өөрсдөө бол валютын ханшийн өөрчлөлт гэж тайлбарлаж байгаа ч үндэслэлгүй байгаа юм. Тиймээс тус компанийг 183.6 сая төгрөгөөр торгосон" гэж хэллээ.

Мөн ФМ радио эрхлэгчдийн холбооноос ирсэн 37 радиогийн зөвхөн дөрөвт нь долгионы зөвшөөрөл өгсөн Япон стандартын буруу хүрдтэй болон европ стандартын зөв хүрдтэй машинд тус радио шууд цацагдах боломжтой болсон. Бусад 33 радио зөвхөн зөв хүрдтэй европ стандартын машинд болсон нь шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, цөөнхөд давуу эрх олгож байна гэсэн гомдлыг ирүүлсэн.

Бид уг асуудлыг шалгаж үзэхэд ингэж хязгаарлах үндэслэл тогтоогдоогүй. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хороонд энэ сарын 25-ны дотор илэрсэн зөрчлийг арилгах албан даалгавар хүргүүлж, 37 радиог буруу болон зөв хүрдтэй машинд бүгдийг цацуулах боломжоор хангаж өгөх шаардлагыг хүргүүллээ" гэж мэдээллээ.

Б.БАЯРТ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-09 18:16

ШӨХТ ГАЗАР ГЭЖ НЭГ МУУ ЗАХИАЛГЫН АЛИАЛАГЧ НАР ЮУ ГУЦААЛ БАЙДЫН ЯМАР Ч ТОДОРХОЙГҮЙ ЯМАР ХАМПААНИ ЮМ БЭ? ЛАЛАРАА ЦААД ЭЗЭД ЧИНЬ ИЙМ МЭДЭЭЛЭЛ ӨГ ГЭСЭН ҮҮ? ХҮЧИН АНАНДБАЗАРЫН ХАМПААНИ БИЗ ДЭЭ? ИНГЭЖ ТЭНЭГТЭХЭЭ БОЛИОЧЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button