Нийгмийн

“Хөвсгөл-Эрчим” клуб дээд лигийн аварга багаар тодорлоо

Монголын Волейболын Холбооны Үндэсний Дээд Лигийн тэмцээний 2022 оны аварга багаар “Хөвсгөл-Эрчим” клуб шалгарлаа. Дээд лигийн тэмцээн бүтэн улирлын турш үргэлжилж ийн өнөөдөр аваргуудаа тодруулж буй юм.

Аварга авсан баг энэ улирлын гурван тойрогт 23 тоглолт, хасагдах шатанд долоон тоглолт нийт 30 тоглосноос 24 хожил байгууллаа. Мөн лигийг 72 оноотой өндөрлүүлсэн бөгөөд сэтийн харьцаа 2.563, тоглолтод авсан онооны харьцаа 1.156 байжээ.

Тоглогчдоос:

  • Хамгийн залуу нь #7 У.Хүслэн, #14 Э.Даваахүү
  • Хамгийн ахмад нь #8 Э.Эрдэнэзаяа
  • Хамгийн өндөр нь #3 А.Х.Корреосо (Хэчаварриа)
  • Хамгийн намхан нь #12 Ц.Нандин-Эрдэнэ
    (зөвхөн 3-р тойрог болон хасагдах шатны статистикаар)
  • Хамгийн олон ээлжийн тоглолтод оролцсон
    #1 Г.Хонгорзул,
    #3 А.Хэчаварриа,
    #9 Л.Хосбаяр,
    #10 Б.Ану,
    #11 Г.Цэцэгжаргал,
    #15 Б.Энхзаяа,
    #16 М.Санчирмаа
  • Довтолгооны оноогоор #3 А.Хэчаварриа
  • Давуулалтын оноогоор #9 Л.Хосбаяр
  • Хаалтын оноогоор #15 Б.Энхзаяа
  • Нийт оноогоор #3 А.Хэчаварриа нар тэргүүллээ.

Онцлоход тус багийг энэ улиралд хоёр удаа хожсон баг байсангүй.

Эрэгтэй багийн төрөлд “Баянхонгор” аймгийн баг аваргалсан бөгөөд лигийн тэмцээнд анх удаа оролцсон энэ залуу шинэ бүрэлдэхүүн түүх бүтээсэн юм. Харин өмнө жилийн дэд аварга “Хасу Мегастарс” клуб дахин дэд байрт шалгарсан бол “Минжит Булган” баг гуравдугаар байрт шалгарав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button