УЛС ТӨР

Б.Хурцын ШҮҮХ хурлын тов ирэх долоо хоногт гарна

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын хүмүүсийг ЦЕГ-ын Тусгай субъектийг шалгах хэлтсээс шалгаж байгаа.

Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэсэн саналыг Цагдаагийн байгууллагаас зохих хуулийн байгууллагуудад хүргүүлсэн ч түүнийг тавдугаар сарын 23-ны өдөр батлан даалтад гаргах шийдвэрийг Шүүхээс гаргасан байдаг.

Тэгвэл Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Иймд Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэх Шүүх хурлын тов ирэх долоо хоногт гарна гэсэн мэдээлэл байна. Б.Хурц нарт хамаарах хэрэгт тав хүртэлх жилийн хорих ялтай байж болзошгүй байна.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button