Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятад: Үхлийн аюултай H5N1 омгийн шувууны ханиадаар хоёр хүн өвчиллөө

БНХАУ-д шувууны томуугаар хоёр хүн өвчилсөн тохиолдол гарлаа. Ингэснээр дэлхийн хүн амд өөр нэгэн вирусний дэгдэлтийн аюул нүүрлэсэн хэмээн дэлхийн мэдээллийн сайтуудаар гарчээ.

Учир нь уг шувууны ханиад нь үхлийн аюултай H5N1 омгийнх аж. Шувууны ханиадны дэгдэлт газар авч дэлхий даяар хурдацтай тархаж байна. Хэдэн зуун сая шувууг устгасан ч хэдэн зуун хөхтөн амьтдад тархаад байгаа ажээ.

Тухайлбал, Ази, Европ, Хойд болон Өмнөд Америк, Африкийн төрөл зүйлүүдэд хэдийн илэрчээ. Камбожид өнгөрсөн сард 11 настай охин эл өвчний улмаас нас барсан билээ. Энэ нь сүүлийн жилүүдэд тус улсад анх удаа шувууны ханиадаар нас барсан тохиолдол болов.

ДЭМБ-аас Камбожид болсон явдлын дараа уг ханиадыг эрсдэл бага хэмээн тооцоолж байсан боловч одоогийн байдлаар "санаа зовохуйц" ангилалд оруулжээ.

ДЭМБ-ын Эпидеми тахлын бэлэн байдал, урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн захирал доктор Силви Брианд "Шувуунаас хөхтөн амьтдад өвчлөл халдаж, H5N1-ийн тохиолдол аюултай байдалд байна. Улс орон бүр сонор сэрэмжтэй байж, вирусний эрсдэлийг нухацтай авч үзэх хэрэгтэй" хэмээн мэдээлсэн юм.

Тэгвэл БНХАУ-д хоёр иргэнд дээрх вирусний шинж тэмдэг илэрсэн. Жянсу мужид 53 настай эмэгтэй шувууны мах идсэний дараа буюу нэгдүгээр сарын 31-нд вирусны халдвар авсан байх магадлалтай шинж тэмдэг илэрчээ. Улмаар хоёрдугаар сард түүний H5N1 шинжилгээ эерэг гарсан байна. Түүний биеийн байдал одоогоор тодорхойгүй бөгөөд албаныхан нууцалж байгаа ажээ.

Хонконгийн эрүүл мэндийн албаныхан Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужид амьдардаг 49 настай эрэгтэй гэрийн тэжээвэр шувуудтай ойр харьцсаны дараа H5N6 шувууны ханиадны шинж тэмдэг илэрч, улмаар шинжилгээгээр эерэг гарсан нь батлагджээ. Тухайн иргэн арванхоёрдугаар сард өвдсөн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.

Хятадын коммунист намын хэвлэлийн төлөөлөгч "Эдгээр тохиолдлууд санамсаргүй гарсан бөгөөд халдвар дамжих эрсдэл бага. Гэсэн ч халдвар авсан иргэн нас барах магадлал өндөр. Халдвар авсан иргэдийн 94 хувь нь хүнд хэлбэрт шилжиж, нас барах түвшин нь 60 гаруй хувьтай байж болзошгүй" хэмээн хэвлэлүүдэд мэдээлэв.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-03 10:42

Ахиад Хятдаас өвчин гарлаа. Яана вэ

Зочин
Зочин
2023-03-03 14:49

gaitai har huurnuud ve

УБ хот иргэн
УБ хот иргэн
2023-03-03 20:23

Ямар муу ёртой юм бэ? Хятад гэж улсаас үргэлж шинээр өвчин тарах юм, яанадаа яана. Муу юм цаагуур2, дов толгодын цаагуур2, бүр цаашаа гэхээр болж байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button