Нийгэм мэдээ
Г.Очир-Эрдэнэ хүүгийн хавдар тархиндаа үсэрхийлж, дахин Турк улсыг зорьжээ

"Uvertura" хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Г.Очир-Эрдэнэ цусны цагаан эсийн хорт хавдраар өвдөж Турк улсад нэг жил зургаан сарын хугацаанд эмчлүүлээд өнгөрсөн оны наймдугаар сард эх орондоо ирээд байсан юм.
Түүний биеийн байдал сайжирч байсан ч хавдар нь дахин үсэрхийлсэн байна. Тиймээс яаралтай Турк улс руу буцсан бөгөөд дахин шинжилгээ өгч хавдар нь тархиндаа үсэрхийлсэн гэх хариуг сонсжээ. Өмнө нь түүний эмчилгээний зардалд хагас тэрбум гаруй төгрөг шаардлагатай болж хандивын аян зарлаад байсан юм. Тэгвэл энэ удаад ч түүний эмчилгээний зардалд их хэмжээний мөнгө шаардлагатай тул ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хүсжээ.

Хандивын данс: 5300660607 Хаан банк /Аав Ж.Ганбаатар/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.