НИЙГЭМНийгэм мэдээ

"Цэцэрлэгийн багш хүүхэд зодсон гэх асуудлыг шалгаж байна"

93-р цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийн биед гэмтэл учруулсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тэгвэл тус асуудалд цагдаагийн газраас шалгалт явуулж эхэлжээ.

Тодруулбал, "2023.03.21-ний өдөр миний охиныг цэцэрлэгийн багш зодож гэмтэл учруулсан байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу БГДЦГ-ын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд охины гэмтэлд гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар шинжээч эмч томилуулсан. Гэмтлийн зэргээс шалтгаалан эрүүгийн хэрэг эсвэл зөрчлийн хэрэг нээх асуудал яригдана. Хэрэв гэмтлийн зэрэг гарвал эрүүгийн хэрэг нээж, шалгаж, прокурорт саналаа танилцуулна" гэв.

Тэгвэл 93-р цэцэрлэгийн багш нар БГДЦР-т мэдүүлэг өгөхөөр явж байгаа аж.

Охины эцэг эхийн мэдээлснээр “Гуравдугаар сарын 20-ны Даваа гаригийн орой охиноо цэцэрлэгээс авдаг эгчийн гэрээс очиж авсан. Тэгэхэд танай охин цэцэрлэг дээрээ бэртсэн бололтой гэж багш нь хэлж байна лээ гэсэн. Охиныхоо духыг хартал зүүн хэсэгтээ хөхөрч хавдан судас нь дагаж тэлсэн хагаралттай байлаа. Үүнийг хараад багш руу нь залган асуутал анги дээрээ тоглож байхад нь хүүхэд ийм болгочихлоо гэсэн хариу тайлбар өгсөн бөгөөд хөхрөлтөөс харахад бага насны ялангуяа хоёрхон настай хүүхдийн хийх үйлдэл яав ч биш байсан.

Тиймээс маргааш өглөө нь цэцэрлэгийн камерыг шүүж үзэхэд охиныг минь цэцэрлэгийн хаалганаас эхлүүлэн чирч, газар унах үед нь гараас дээш татан савчиж, агаарт өргөн чирч, ариун цэврийн өрөө рүү авч орон таван минут орчим байлгаж байгаа дүр зураг харагдлаа.

Энэ хооронд юу болж байгаа нь ойлгомжтой байсан. Багш хүүхдийг камерын бичлэг хийгддэггүй газар оруулан хүчирхийлэл үйлддэг нь ил тод. Угаасаа камерын бичлэг дээр багшаас өөр хүн хүүхдэд маань хүрээгүй нь тод бөгөөд томруун харагдана. Өмнө нь хүүхдийн маань хамранд шүр чихэж явуулах мөн хүүхэд хүндээр бие засах үед арчиж өгөөгүйгээс үүдэн хүүхдийн эмзэг газрууд өтгөндөө түлэгдэн үнэр орох, чих рүү нь цохисноос үйлдэлтэй цус хуралт гэх мэт асуудлууд бишгүй гарч байсан. Тухай бүрд нь цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид удаа дараа мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн.

93 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн хоёр багш ангидаа орилж хүүхдүүдтэй зүй бус харьцаж байгаа мэргэжлийн сурган хүмүүжүүлэх арга барил эзэмшсэн хүмүүс яавч биш.

Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-22 15:56

Huuhed zodohoo bolimoor bnaa. Deeguuree hulgai hiigeel, dooguuraa zodool aimar bnaa.

Зочин
Зочин
2023-03-22 17:25

ӨӨ БОЛИОЧЭЭ БАГШАНЦАРУУДАА НЯЛХ БЯЦХАН ҮРС ХҮЧИРХИЙЛЭГЧ ХОЙД ЭЦЭГТЭЭ ЯРГАЛУУЛААД ҮХЭХ СЭХЭХИЙН ЗААГ ДЭЭР БАЙНА ШҮҮ ДЭЭ.ЭНЭ АЙМШИГТ СТРЕСНЭЭС ГАРЧ АМЖААГҮЙ ШАНАЛЖ ЗОВЖ ЯДАЖ БАЙХАД ЮУ ВЭ? ХОЁРХОН НАСТАЙ ОХИНЫГ ЯРГАЛЖЭЭ.ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН БАГШ НАРТ НИЙГМИЙН АЖИЛТАН НЬ СЭТГЭЛ ЗҮЙЧЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭЭЧЭЭ НӨХӨР НЬ АРХИЧИН ЗОДДОГ НҮДДЭГ ЭСВЭЛ БУСАДТАЙ ЯВАЛДДАГ БАНКИНД ӨРТЭЙ ЭСВЭЛ НӨХӨР НЬ ТУХАЙН ЭМЭГТЭЙГ ДУР ХАНУУЛДАГГҮЙ ӨӨРӨӨ ЖИРЭН ГОД ГЭЧИХЭЭД БУРУУ ХАРААД УНТЧИХДАГ ЭСВЭЛ БУСДЫН СҮҮДЭРТ АМЬДАРДАГ НИЙГМЭЭ ДАГАЖ СЭТГЭЦ НЬ ӨВЧИЛСӨН ИЙМЭРХҮҮ АВГАЙ ХҮҮХНҮҮД ЯАЖ ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЮМ.ШАЛ ӨӨР ЮМ БОДЧИХООД ЖААХАН ХҮҮХЭД ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭХЭЭР ЖОРЛОНД АВЧ ОРООД ДУХААР НЬ ХАНА МӨРГҮҮЛЭЭД ХЭД ХЭД ӨШИГЛӨЧИХӨӨД ҮСНЭЭС НЬ ЗУЛГААЧИХААД ГАРГААД ИРСЭН БАЙНА.САЙДАА СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДДАГ НЯЛХ БАЛЧИХ ҮРС АЙМШИГТ ХҮЧИРХИЙЛЭЛ ЯРГАЛАЛД ӨРТӨЖ ЭХЭЛЛЭЭ ЧИ ӨӨРӨӨ ТЭР ЦЭЦЭРЛЭГ ДЭЭР ОЧООД АЖИЛЛААЧ БАГШИЙГ НЬ ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ДУХААР НЬ ХАНА ТҮС ТҮС ХИЙТЭЛ МӨРГҮҮЛЭЭЧ ЯМАР АЙМААР ЮМ БЭ? ЯАНАА БЯЦХАН ҮРСЭЭ ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ? ХЭНД ИТГЭХ БОЛЖ БАЙНАА БИД ЯАНАА

zochin
zochin
2023-03-22 17:36

Tsetserlegiin bagsh ger buldee gargax estoi uur utsaar buximdlaa ailiin xuuxed zodoj gargadag yum bolov uu geh oilgoloo

зочин
зочин
2023-03-22 19:25

ийм ухамсар хүмүүжлийн доголдолтой, үр хүүхэдгүй, мэргэжилгүй, багш биш хүмүүсийг ажилд авахаа болиочээ, юу ч мэдэхгүй нялх хүүхдэд ингэж харьцаж байгаа юм чинь , аан наадах чинь хүмүүнлэг сург�##�тын с�##�барт таарахгүй, жорлон цэвэрлэх, мах бойн дээр ажиллах, уурхайд нүүрс нуруун дээрээ зөөх, шавар шавхайтай хутг�##�дах ажилд л таарна. Эдгээр хүмүүст эмэгтэй хүний энэрлийн зөөлөн сэтгэл �##�гаа.

ХҮҮХДИЙГ ХАЙРЛАДАГ ЦЭЦЭРЛЭГ ХОВОР ШҮҮ
ХҮҮХДИЙГ ХАЙРЛАДАГ ЦЭЦЭРЛЭГ ХОВОР ШҮҮ
2023-03-23 10:34

2 НАСТАЙ ЖААХАН ОХИНЫ МААНЬ 2 НҮДНИЙ ДЭЭД ЗОВХИ ШАЛБАРЧ, ЗУЛГАРСАН БАЙДАЛТАЙ ЦЭЦЭРЛЭГЭЭС ИРСЭН. ЯАСНЫГ АСУУХААР БАГШ,АСРАГЧ, ЭМЧ, ЭРХЛЭГЧ НАР НЬ "ТАНАЙ ХҮҮХЭД УЙЛСААР БАЙГААД ИЙМ БОЛСОН" ГЭЖ АМ НИЙЛЭН ГҮЖИРДЭЭД КАМЕРАА ШҮҮЛГЭЭГҮЙ. ХҮҮХЭД УЙЛАХААР ЗОВХИНЫ ДЭЭГҮҮР ШАЛБАРЧ, ЗУЛГАРЧ БАЙСНЫГ ХАРААГҮЙ. ТҮҮНЭЭС ХОЙШ ЦЭЦЭРЛЭГТ ЯВУУЛААГҮЙ. ХҮҮХДЭЭ БУСДЫН ГАРТ ЯРГАЛУУЛАХГҮЙ ГЭЖ ШИЙДСЭН.

Холбоотой мэдээ

Back to top button