НИЙГЭМНийгэм мэдээ

Ах дүүс Ж.Солонго, Ж.Соронзон, Ж.Содбилэг нартай танилц

Монголын боловсролын салбарын томоохон төлөөлөл болсон хоёр ч сургуулийн удирдах албан тушаалыг Жамба овогтой Солонго, Соронзон, Содбилэг нар мөр зэрэгцэн хашиж явсан. Гэсэн ч тэдний ёс зүйд үл нийцэхүйц үйлдлүүд олон нийтэд мэдээлэгдсээр байна. Тэгвэл Ж.Соронзонгоос эхлээд боловсролын салбарт олон жил ажилласан ах дүү гурвын хэн нь хэн бэ гэдгийг тоймлон хүргэе.

Ж.Солонго: 1997 оноос хойш КУДС-ийг удирдаж байна

Ж.Солонго: Ж.Солонго 1997 оны гуравдугаар сард Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар "Монгол кино үйлдвэр"-ийн захирлаар томилогдсон байдаг.

Түүнд холбогдох "Монгол кино" нэгтгэлийн хөрөнгийг албан тушаалаараа далайлган, өөртөө унацтайгаар ашиглаж, эд хөрөнгийн дансыг дур мэдэн хувьдаа зарцуулсан гэх 16 баримт байгааг эх сурвалжууд мэдээлж буй. Эл баримтуудыг ил болгосон хоёр ажилтан халагдаж, "Монгол кино" үйлдвэр түүхийн маш ховор эд зүйлсээ алдсан аж.

Мөн кино үйлдвэрийн байрыг түрээслэн, сургалт явуулж байсан "Харцага" кино урлагийн дээд сургуулийг хааж, одоогийн КУДС-ийн суурийг тавьсан гэдэг. Гэвч төрийн нэрээр байгуулагдсан КУДС тун удалгүй хувийн сургууль болж, 50 орчим хувь нь Ж.Солонгын эзэмшилд очсон. Түүний өмч хөрөнгийг баталгаажуулсан буюу КУДС-ийг байгуулахад хөрөнгийнх нь 50 хувийг Ж.Солонго хувиасаа гаргасан гэсэн баталгааг Төрийн өмчийн хороо гаргаж өгсөн байдаг. Ж.Солонго нь оюутнуудаа дарамталдаг, ёс зүйгүй харьцдаг, биед нь халддаг гэх яриа бий. Тэгвэл энэ оны гуравдугаар сарын долоонд түүний бусдад гар хүрч буй бичлэг цахим орчинд ил болсон.

Ж.Соронзон: 1994-2022 он хүртэл Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийг удирдсан

Түүний дүү Ж.Соронзон: Ж.Соронзон нь 1994 оноос 2022 оныг хүртэл Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийн захирлын албан тушаалыг 28 жилийн турш хашсан. Түүнийг 3-р сургуулийн сургалтын чанартай нягт холбоотой сайн багш гэдэг ч ёс зүйгүй үйлдлүүдээсээ болж албан тушаалаа хүлээлгэн өгөхөд хүрсэн.

Ж.Солонго нь сурагчдынхаа эцэг эхээс их хэмжээний авлига авдаг, багш нартай ёс зүйгүй харьцдаг, боловсролын салбарт ноёрхол тогтоож их хэмжээний ашиг олдог гэх хэд хэдэн баримтыг сэтгүүлч С.Будрагчаа ил болгож байв. Ж.Соронзонг Үндсэн хуулийг үл хүндэтгэн хүний эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн юм. Тэр одоо шүүхийн маргаантай байгаа, мөн 3-р сургуульд өөртөө орон тоо үүсгэн ажилласаар байгаа ч гэгдэж буй.

Ж.Содбилэг: Жолооч байсан ч КУДС-д захирлаар томилогджээ

Ж.Содбилэг: Ж.Содбилэг нь ГХЯ-д жолооч хийдэг байсан. Харин өнөөдөр КУДС-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Түүний хувьд суралцагч нартайгаа хүндэтгэлтэй харьцдаг тухай КУДС-ийн оюутнууд мэдээлж буй.

Мөн түүнийг эгч Ж.Соронзонтой хамтран их хэмжээний мөнгө угаасан гэдэг. Ж.Соронзон захирал өөрийнхөө төрсөн дүү Ж.Содбилэгтийн “ЭРХГА” компанийн данс руу түрээс нэрээр 2015 оноос 2021 оныг хүртэлх хугацаанд нийтдээ 46 удаагийн гүйлгээгээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлсэн байдаг баримт нь бий.

Ах дүү гурав өдгөө боловсролын салбарт удирдах албан тушаал хашдгаараа ч, ёс зүйн зөрчилд холбогдох үйлдлүүдээрээ ч нэгэн ижил дүр зурагтай байна. Харин тэдний ажилласан намтрыг товч өгүүлбэл ийм.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-23 08:40

Зохион байгуул�##�ттай мэдээлэл бна. Хуучин НАХЯ-ны сэтгэлгээ,арга барил, үйл ажиллагаа одоо ч Моголд оршсоор байгаагийн тод жишээ энэ бна !
Энэ сайт ч ийм үеэ өнгрөчсөн муу муухай зүйлийг дэмжиж байдаг, ёстой ой гутмаар .....

Зочин
Зочин
2023-03-23 09:12

Хогийн луйварчин ах дүүс юм байна. Харахаас шун�##�тай з�##�ьтай царайтай.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-03-23 09:16

ийм хүмүүс яаж хүн удирдах хөгжүүлэх юм бэ шууд �######�уул

Зочин
Зочин
2023-03-23 10:00

Aihtar 3 yuma

Зочин
Зочин
2023-03-23 10:25

Нөгөө Батбилэгийн бузрын бие сайтай хүүрнүүд юмаа гэдэг шиг

Зочин
Зочин
2023-03-23 10:31

Кино үйлдвэрийн газрыг зарж хэдэн тэрбумыг хулгайлсан бол б�##�иар авгай бас орос3ын газраас зарсан эд нарт монголчууд ямар өртэйн бол пппп�####�

Зочин
Зочин
2023-03-23 10:48

buzruud

Зочин
Зочин
2023-03-23 13:10

МУНДАГ БАЙНАА ЧАДАЖ БАЙНА ШҮҮ ЯАДГИЙН ТӨРД ШУРГАЛЖ ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ХУЛГАЙЛАА ЮУ? НҮҮРС ХУЛГАЙЛСАН УУ? ЖДҮ ДЭЭРЭМДСЭН ҮҮ? БАНК ТОНОСОН УУ? БИТГИЙ АТААРХААД БАЙ ҮХЭРНҮҮДЭЭ ЭНЭ АЙМШИГТ ЭНЭРЭЛГҮЙ ӨРШӨӨЛГҮЙ АЛУУРЧИН ЗАХ ЗЭЭЛД ХЭН ЧАДСАН НЬ ИНГЭЖ АМЬДАРДАГ ЮМ ТЭГЖ ХУЦВАЛ МАНАЙ СОРОНЗКО АЖЛАА ӨГСӨН Л НЭРТЭЙ БОЛОХООС БИШ БҮХ ЭРХ МЭДЭЛ ТҮҮНД БАЙГАА ГАРАА ГАНЦ ДОХИХОД ОРОС МОНГОЛ БАГШ НАР ӨМДӨНДӨӨ ЗЭРЭГ ТАВЬЧИХДАГ ХЭВЭЭРЭЭ ЗА.ИНГЭЖ БАЙГУУЛЛАГЫГ УДИРДДАГ ЮМ.ТЭГЭХГҮЙ БОЛ МОНГОЛ ҮХЭРНҮҮД ЯАДАГ ГЭЭЧ ТЭНЭГТЭЖ ӨГИЙШТ АХ ДҮҮ СОНУУДАА БАЯР ХҮРГЭЕ ТА НАР ЧАДАЖ БАЙНА ӨШӨӨ АВИРЦГАА СОЛОНГОО НАЙЗАА ЧИ ЖААХАН ЖОМБОГО НЭРТЭЙ ЮМАА ГЭХДЭЭ ЯАХ ВЭ? ӨШӨӨ НҮДЭЭД БАЛБААД ӨГ БҮҮ УХАР ЯАДАГ ЮМ ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД ҮНЭНДЭЭ АРГА АЛГАА

Холбоотой мэдээ

Back to top button