Иргэний үнэмлэхтэй дэлхийн анхны робот THEO

Японы Фүүдтек Мэйстер компанийн "баумкучен"-ы тогооч робот дэлхийн анхны иргэншилтэй робот боллоо. “THEO” зуухан роботыг өнгөрсөн оны аравдугаар сараас худалдаанд гаргасан байдаг. Үйлчлүүлэгч нар түүний хийдэг Баумкучен бялуунд маш их дуртай ба худалдан авагч олон байдаг байна.
Одоогоор “THEO”-г 12 настай, кофе, бялуу хийх дуртай бяцхан хүү гэж тодорхойлж байгаа аж.

Баумкучен бол Германаас гаралтай олон давхаргат бялуу бөгөөд THEO робот 15-21 нимгэн давхаргатай, амттай бялууг хийдэг байна.
Фүүдтек Мэйстерийн хэвлэлийн ажилтан “Баумкучен бол "урт наслах", "хөгжил цэцэглэлт"-ийн бэлгэдэл болсон бүтээгдэхүүн. Энэ бялууг хийдэг тогооч THEO роботдоо Япон улсын иргэншлийг өгч байгаадаа баяртай байна” гэжээ.


https://www.tiktok.com/@viceworldnews/video/7213096817041394950?_r=1&_t=8arGLxbC9nm
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.