Гадаад мэдээДЭЛХИЙ

Хэт халуун цай уух нь улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг

Улаан хоолойн хорт хавдар нь архи, тамхины зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйг эмч мэргэжилтнүүд сануулж буй. Тэгвэл улаан хоолойн хорт хавдар үүсгэгч хоёрдогч  хүчин зүйлийг Их Британийн эрдэмтэд тогтоон, ДЭМБ хүлээн зөвшөөрчээ. 

Тодруулбал, Цельсийн 60 хэмээс өндөр температуртай буюу хэт халуун цайг өдөрт 700 мл-ээс дээш хэмжээгээр хэрэглэх нь улаан хоолойн хорт хавдар тусах магадлалыг 90 хувиар нэмдэг байна. Хэтэрхий халуун цай улаан хоолойг түлж өвчлөх эрсдэлийг үүсгэдэг аж.

Who should get an esophageal cancer screening? What patients need to know |  CTCA | City of Hope
Esophageal Cancer - LAKESHORE CANCER CENTER

Тус судалгаанд АНУ, Их Британийн эрдэмтэд болон Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээний баг хамтран ажиллажээ. Ингэхдээ судалгааг Ази тивийн орнуудад тулгуурлан хийсэн байна. Ажиглалтад Ази хүмүүс халуун цайг хэм их хэмжээгээр уух тохиолдол их байдаг нь тогтоогджээ.

Мөн хэт хүйтэн цай уух нь ч эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг аж. Иймд эрдэмтэд цельсийн 56 хэмийн буюу бүлээн цай, кофе уухыг санал болгож байна. 

Манай улсад хэт халуун цайг их хэмжээгээр уух зуршилтай хүн цөөнгүй. Энэ нь аюулт өвчний эрсдэл дагуулдаг тул та бүхэн цай, халуун зүйл уухдаа бүлээсгэж хэрэглэж зуршаарай. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button