Ярилцлага

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий Т.Ананда: Хэн хэнийх нь хувьд анхных болохоор хуримаа маш гоёор төлөвлөж байна

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр Т.Ананда сошиал орчинд хоолны тухай зөвлөгөө хийх болсноор нийлээд олон дагагчтай болсон. Тиймээс манай сайт ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтуулан эзэгтэйчүүдийн дунд үлгэр дууриалал болоод байгаа Т.Анандатай  ярилцлаа.

-Таныг “Солонгон ааштын увидас” контент, дуучин Т.Дэлгэрмөрөний эхнэр гэдгээр сайн мэднэ. Тэгвэл Т.Ананда гэж хэн бэ?

-Би хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Хоол хийх нь бол миний хобби. Аав, ээж хоёр намайг ОХУ-д Ломоносовын Их сургуульд сурч байхдаа төрүүлсэн учир багаасаа эмээ өвөө дээрээ өссөн, айлын том охин. Эмээ өвөөтэйгөө өссөнийхөө ачаар чих маань их эрт онгойсон доо. Багаасаа олуулаа өссөн, олон ах эгчтэй хүн дээ би.

-“Ананда” гэх нэр их содон санагдсан. Ямар утгатай вэ?

-Ананда гэдэг нь санскрит хэлээр цор ганц гэсэн утгатай үг.

-Эмээ өвөөтэйгөө өссөн хүүхдүүд их хэрсүү болж, олон арван сургаал мэдлэг авч өсдөг. Өөрийн тань хувьд хамгийн бахархаж авч үлдсэн үнэт зүйлс юу вэ?

-Хамгийн том үнэт зүйл бол хүний бүхий л амьдралын турш дагаж явдаг ген байдаг. Энэ сайхан удам угсаа, урлагийн гэр бүлийн удамшил минь байна. Хоёрдугаарт, маш өндөр мэдлэг, ёс суртахуун, уламжлалтай гэр бүлд өсөж хүмүүжсэн минь миний хамгийн ихээр хайрлаж, нандигнаж явдаг бахархал маань.

-Өөрийн тань лайв нэвтрүүлэг зэргийг үзэхэд толгойн гоёлыг маш олон янзаар зүүж хэрэглэдэг санагдсан. Урын санд тань хэр их толгойн гоёл байна, хаанаас авдаг вэ?

-Дөч гаруй байгаа байх. Яг сайн тоолж үзээгүй. Ихэвчлэн толгойн гоёлоо өөрөө хийдэг. Ховор тохиолдолд таалагдвал худалдаж авдаг.

-Дээл ч тэр, хувцсаа ч мөн адил оёж өмсдөг. Бараг аваад байдаггүй гэсэн. Энэ талаар? Одоо өмссөн дээл нь таны урласан дээл үү?

-Тэгэлгүй яахав. “Солонгон ааштын увидас” хоолны шоундаа зориулж урласан хувцаснуудын нэг нь. Багаасаа урласан болохоор тоймгүй их. Яг одоо хадгалагдаад үдсэн нь жар гаруй байгаа. Гэхдээ сүүлийн үед зав муу болохоор ямар үйл ажиллагаа, баяр ёслолд л зориулахгүй бол хувцас оёж, шидэх нь багасаад байна. Нөгөө талаараа цүнх гутал хоёрыг таалагдвал юугаа ч харамлалгүй авчихдаг хүн шүү дээ. Угаасаа цүнх гутлаас бусдыг өөрөө хийчихдэг болохоор ч тэр үү. /инээв/

-Хэзээнээс загвар зохион бүтээж, хувцас урлах болов?

-Долдугаар ангиасаа хойш улс бүсийн болон олон улсын чанартай үндэсний хувцасны тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Тухайн үед дээл оёоход материал үнэтэй тусна. Үүнээс гадна арван гурав дөрөвхөн настай охины урласан дээл чанар хангаж хүмүүс таалж, өмсөх үү гэх мэтээр эргэлзээтэй байхад эмээ минь намайг урамшуулж “Миний час улаан фен” байлаа. Эмээгийнхээ ачаар л би чөлөөтэй сэтгэж сурсан. Одоогоос арван хэдэн жилийн өмнө есдүгээр ангид байхад эмээ минь надад хувцастай холбоотой мартагдашгүй дурсамж үлдээсэн.

Тухайн үед оюутны сургалтын төлбөр 300-400 мянган төгрөг байсан байх. Гэтэл намайг битгий “Лүдэн хувцас” /хүүхэлдэйнд зориулсан жижигхэн хувцас хунар, өөр хүмүүс ашиглах болохооргүй/ хийгээд бай. Май энэ мөнгийг авч яваад өөрийнхөө хийх дээлийн материалыг өөрөө олж ир, дахиад битгий лүдэн хувцас хий. Энэ удаад чадахгүй бол наад зүйлээ боль. Чадвал тэгээд наадхаараа юм хийгээд яв гээд сая төгрөг өгч билээ. Энэ үеэс л би маш том хариуцлагыг мэдэрч өөрийгөө удирдаж, хянаж эхэлсэн. Их мөнгөтэй харьцаж байгаа хүн чинь дэмий зүйлд мөнгө үрэхгүйг хичээж, үр дүнтэй байхыг хүссэн. Амжилт ч гаргаж улсын чанартай тэмцээнд түрүүлсэн дээ.

ЗӨВХӨН ХООЛНЫ ФЕСТИВАЛИЙГ ЗОРЬЖ 14 ОРНООР АЯЛСАН

-“Солонгон ааштын увидас” контентыг хэзээнээс хийх болов?

-Миний ханийн тоглолтыг зохион байгуулдаг “Apple” продакшны захирал Б.Анхаа хоолны нэвтрүүлэг гаргацгаая гэх санааг гаргасан. Б.Анхаа их торгон мэдрэмжтэй эмэгтэй, хамтарч ажилладаг гэхээсээ илүүтэйгээр зөвлөгөө өгдөг дотнын минь найз. Ханийн минь надад зориулсан “Солонгон аашит” дууны нэрийн ард “Увидас” хэмээх үгийг нэмсэн нь дээр байх гэж Б.Анхаа санал болгож контент минь нэртэй болсон доо.   

-Хоол хийх хоббигоо хэзээнээс эхэлсэн гэж боддог вэ?

-Өвөө эмээтэйгээ өссөн бага балчир нас минь өглөө хийцтэй цайны үнэрээр сэрж, орой нь өвөөгийнхөө нэрмэл архийг шар тостой халааж өгөөд унтдаг уламжлалт хэв маягаар өнгөрөөсөн. Багаасаа хоолны ухаантай танилцсан. Харин хоолны соёл илүү нарийн ухаантай арваад жилийн өмнөөс танилцах болсон. Тэр дундаа сүүлийн гурав дөрвөн жилд маш гүн гүнзгий орж, сонирхлоо үр бүтээлтэй ашиглах том боломжийг нээсэн.

-Хоолны фестиваль гэснээс та 14 оронд хоолны фестиваль үзэхээр аялсан гэгддэг. Энэ талаараа?

-Зөвхөн хоолны фестивалийг зорингоо аялсан орны тоо байгаа юм. Аялах бүртээ шинэ санаа сэдэл, оюуны цараа тэлж ирдэг. Тэр бүртээ өөртөө дүгнэлт хийж, шинэчилдэг. Таны идэж буй хоол хүнс, жим жимсгэнэ бүхэн өөрийн гэсэн зохилдолгоотой. Жишээлбэл, чангаанз жимсний дотор самрыг ямар нэг алкохолтой хольж идвэл шууд харвалт өгдөг. Энэ мэт маш олон шинэ хоол хүнсний талаарх мэдээллийг авч, аялдаг. Миний хувьд би далайн бүтээгдэхүүнтэй хоол хүнсэнд дуртай учраас далайн бүтээгдэхүүнтэй улс оронд аялж, хоолны ертөнцтэй танилцаж, кайф авдаг.

-Ямар ямар улс орнуудад амьдарч байв? Удаан байсан уу?

-Ойроос нь эхэлбэл урд хөрш, Сингапур гээд хэд хэдэн улсуудад амьдарч үзсэн. Гэхдээ тийм ч удаан хугацаагаар байгаагүй хэдэн сараар л байсан даа.

ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ЦАЙ УУЛГАХ САНАЛААР БИДНИЙ ХАРИЛЦАА ҮРГЭЛЖИЛСЭН

-Дурлалт хосуудын хамгийн нандин зүйлсийн нэг бол яахын аргагүй анхны болзоо байдаг. Та хоёрын хувьд?

-Ер нь их гэгээлэг гоё танилцсан гэж боддог. Манай ээжийн арга хэмжээн дээр Дээгий дуулж анх уулзаж байлаа. Дараа нь миний хоолны лайвд эртнээс уригдаж төлөвлөгдсөний дагуу зочноор оролцож, дахин давтагдашгүй цай уулгах саналаар уулзсан юм. Харин манай хүний тэгтлээ их магтаж, шагширсан цайтай газар нь миний жороор хийсэн цай болж таарсан юм. Ингээд л бидний харилцаа цаашдаа маш гэгээлгээр үргэлжилсэн. 

-Эмэгтэй хүн бүр анхны хуримыг маш гоёор төсөөлж төлөвлөдөг. Та хоёр хуримаа хэдийд төлөвлөж байна.

-Бидний хэн хэнийх нь хувьд анхны хурим болохоор бид маш гоёор төлөвлөж байна. Манай хүн сэтгэл хөдлөл өндөртэй, фантастик хүн болохоор сайхан болох байх. Тийм болохоор би хуримынхаа зоогт супер анхаарал хандуулна гэсэн үг. /инээв/ Гэхдээ энэ жил амжихгүй. Төлөвлөсөн ажлууд их байна. Тун удахгүй бэр гуйх гэж байгаа. Ер нь бэр гуйлгаад хадаг яндар, сүй тавиулаад гарсан хосуудын сэтгэл зүрх, зорилго өөр байна байх. Ер нь цаашдаа энэ сайхан ёс маань илүү өргөн дэлгэр болоосой гэж боддог. Насны эцэст хэн хэнийхээ хөлийг хучих хүн нь тэр. Удам залгуулж, удмын үр хойчийн хүмүүжил эхнэр хүнээс шалтгаалдаг учир хүндлэл үзүүлж бэр болгоно гэдэг чухал. Хүндлэл хүртсэн хүн эргээд хүндлэлийг өгч чаддаг шүү дээ. 

-Та хоёрыг гэр бүл болоход гэр бүлийнхэн нь хэр хүлээж авсан вэ?

-Хань ижлээ ямар байлгаж, хэн бэ гэж дүгнүүлэх нь тэр хүний харилцаанаас шалтгаалдаг. Манай гэрийнхэн бусдын үгээр дүгнэлт хийдэг хүмүүс биш. Бүх зүйл шат дараалалтай явж нэгэнтэйгээ харьцаж танилцсаны эцэст дүгнэлт гардаг. Бид ямар өсвөр насны хүүхдүүд байгаа биш, бидний насны хүмүүсийн дундуур солонгос кино шиг зүйл юу байхав. Хоёр талын гэр бүл орж ирээд сал сарни гэсэн юм байхгүй. Харин ч миний хүүхдүүд сайн сайхан яваарай, сайхан амьдраасай гэж хүсдэг тийм л байгаа.

-Хэдэн хүүхэдтэй хэр өнөр бүл болохыг хүсдэг вэ?

-Багаасаа олонтой бужигнаж өссөн болохоор ч тэр үү. Эмээгийнхээ хэлсэн “Хүнд хүн дутна уу гэхээс эд баялаг дутахгүй юм байна” гэдгийг сонссон болохоор ч тэр үү. Өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг. Манайд ер нь хүн тасардаггүй олуулаа ч байх дуртай. Би ч хоол унд, цай цүү хийхээс төвөгшөөдөггүй болохоор сайхан байдаг. Ер бодоод байхад “Зан сайтай айлд хүн цугладаг, замаг сайтай нуурт загас их цугладаг” гэдэг болохоор байгаагаараа л байх дуртай. Ирсэн гийчид зочид маань юм хийж байгаа нь мэдэгдэхгүй их хөнгөн хүн юмаа. Нэг л мэдэхэд дуусчихдаг гээд инээгээд байдаг. /инээв/ 

НОМЫН БАЯРААР ИРСЭН УНШИГЧДАД ХООЛ ХИЙХ БОЛОМЖООС ЭХЛЭЭД ОЛОН ГЭНЭТИЙН БЭЛЭГ БИЙ

-Азид анхдагч хоолны ном бичсэн удахгүй нээлтээ хийнэ гэсэн. Энэ талаараа?

-Номын зураг авалт хэвлэлт бүх юм дуусчихсан байгаа. Уул нь “Мартын 8”-нд нээлтэй хийе гэж бодсон ч амжсангүй, таван сард л хийнэ дээ. Ханийн минь тоглолт давхацлаа, хоолны нэвтрүүлгийн арван дугаар ч гүйцэд гараагүй учир ээлж дараатай хийхийг бодлоо. Аливаа юм чинь багаасаа эхэлж дээшилдэг шиг би ч бас тийм байхыг хичээлээ. Хоолны номыг минь уншаад сайн ойлгохгүй байгаа хүмүүс лайв эсвэл нэвтрүүлгээс минь хараад илүү сайн хийгээсэй гэж бодоод энэ бүх зүйлийг хийж байна.

-Номд чинь багтсан жорууд IPTV, DDSHTV-ийн видео санд орсон нэвтрүүлгүүдтэй давхцаж байгаа юу? Бас таван хэлээр хэвлэгдэж байгаа шүү дээ.

-Хоолны номд маань миний жор, орцоор хийгдсэн 60 хоолны жор бий. Контент болж IPTV, DDSHTV-д тавигдсан хоолны жорууд энд багтаагүй. Мөн монгол бичиг, хятад, англи, орос, монгол гэсэн таван хэл дээр хэвлэгдэж байна. Номынхоо нээлтийг ч гэсэн энгийнээр хийхгүй. Номын жорд багтсан зарим хоолыг ном авч буй хүмүүс нээлтийн танхимд хийж болохоор хийж маш сонин содон зүйлээр номын баяраа тэмдэглэнэ гэж төлөвлөөд байна. Нэг нууцаа дэлгэхэд цаашдаа ээж охины хормогчны загварын шоу хийхээр төлөвлөж байна.

- IPTV, DDSHTV-ийн видео санд орсон “Солонгын ааштын увидас” хоолны шоуны зочидоо хэрхэн сонгодог вэ? Дараагийн улирал нь хэзээнээс хийгдэж эхлэх вэ?

-Хийх хоолноосоо шалтгаална. Зарим тохиолдолд зочныхоо стиль, зан ааш, хоолныхоо сэдвээс ч болж сонгож болно. Тавдугаар сард номынхоо нээлтийг хийсний дараа хоёрдугаар улирлын зураг авалт эхэлнэ.

-Та сургалт хийх үү? Таныг дагадаг эзэгтэй нарын хүлээлт их байгаа харагдсан.

-Номынхоо нээлтийн дараа хэдэн хүмүүс VIP сургалт өгөхөөр төлөвлөсөн. Үүний дараа хамгийн их хүлээлттэй байгаа Өвөр монголчууддаа очиж номынхоо нээлтийг хийнэ. Хоол хүнсээр маш олон зүйлийг өөрчилж болно. Сайхан хоолтой эхнэр лүгээ тэмүүлэх эр нөхөр, сайхан хоолыг идүүлэх гэж хүүхдийг нэг ширээнд суулгах нь амархан асуудал. Үүнээс л гэр бүлийн харилцаа, хүүхдийн хандлага өөрчлөгдөж хүмүүжил ч өөр болно. Нэг ширээнд суугаад иддэг гэр бүл, тус тусдаа суугаад хооллох гэр бүлийн амжилт эрүүл мэнд насжилт бүх зүйлс ялгаатай.

ААВД ХЭЛЭЭГҮЙ НУУЦАА БУСДАД ХЭЛЭХГҮЙ ЭЭ

-Та өөрийгөө амьд лаборатори гэдэг юм байна лээ. Яагаад ингэж нэрлэх болов?

-Олон төрлийн харшилтай, тийм ч болохоороо бараг буддаггүй чийгшүүлээд явдаг. Давуу тал нь нүүрээр батга гардаггүй учир маш сайн цэвэрлэгээ хийж, нүүрээ угааж чийгшүүлдэг. Гоо сайхандаа ургамлын гаралтай зүйл хэрэглэхгүй шүү дээ. Мөн хоол хүнсээр маш олон зүйл туршиж хийдэг болохоор өөрийгөө амьд лаборатори гээд байгаа юм.

-Үнэхээр сайхан арьстай нь дээр, будаагүй байхад ийм үзэсгэлэнтэй байх ч төгс арчилгаа шүү. Хоол хийдэг, нүүрээ буддагүй хүнд уруулын будаг чухал байх. Цуглуулга ч мөн их үү?

-Сонирхуулахад би хоолоо амталдаггүй үнэрлэдэг, үнэрээр нь амталгаа хийдэг хүн. Яагаад гэхээр гаршаад ирэхээр л тэр. Энэ ургамал, энэ бүтээгдэхүүн ямар хэмжээнд болохоороо ийм үнэртэй болдгийг сайн мэддэг болчихдог. Харин уруулын будгийн хувьд тостой хоол унд идэхэд арилахгүй байх, уруул хэт хуурайшуулахгүй гэх мэтийг тооцоолж маш их анхаарал хандуулж авдаг. Өнгөний сонголт дээр биеийн өнгөтэй, саарал, бор өнгө огт сонирхдоггүй. Ягаан, улаан өнгийг л түлхүү авдаг.

-Ээж охины хормогчны загварын шоу хийх нууцаа дэлгэлээ. Тэгвэл ээж охины харилцаатай болж байгаа Зөөлөн сий та хоёр харилцаа хэр вэ? Хамтдаа хоол хийдэг үү?

-Манай Зөөсий их хөөрхөн. Хоол хийхэд тусална. Гэхдээ миний бодлоор туслуулах гэхээсээ илүү хоолыг мэдүүлэх хэрэгтэй. Бага насны хүүхэд учир ногоо, янз бүрийн юм идэхгүй. Одоогоор ногооны шөл, зутанг дуртай иддэг боллоо. Шэйк уух их дуртай оройд хийгээд өгөөч гээд л хөөрхөн шүү. Саяхан АНУ-руу тэмцээнд оролцоод түрүүлээд ирсэн. Энэ жил  дөрвөн жилд нэг болдог тэмцээндээ бэлдээд үнэхээр их завгүй байна. Хөгжмийн сургуулийн хүүхдүүд нэг тал нь хүүхэд насаа маш завгүй өнгөрүүлэх юмаа.

-Ер нь хөгжмийн сургуулийг хүмүүс бэлтгэл сургуулилтад аа анхаараад хүмүүстээ тийм сайн өөрийгөө илэрхийлж чаддаггүй гэж дуулсан Зөөсий хувьд хэр вэ?

-Манай Зөөсий их нээлттэй, маш нүүрэмгий хүн. Жүжиг тавина, комик номын зохиол, шүлэг бичнэ. Багадаа ээжийгээ алдсан, бас маш их бэлтгэл хийж биеэ даадаг болохоор маш ухаалаг охин.

- Та хоёрын дунд охидын яриа, аавын мэдэхгүй нууц та хоёр байгаа л байхдаа тиймээ?

-Байлгүй яахав. Хөөрхөн хөөрхөн юм их ярина. Нууцаа ч хуваалцдаг. Аавд нь хэлэхгүй нууцаа бусдад хэлэхгүй ээ. /Инээв/

АЯГА ТАВГАНЫ ХЭРЭГСЭЛ ДАНГААРАА НЭГ ӨРӨӨНД БАГТАХ БАЙХ

-Айл бүрийн эзэгтэй хүн бүрийн чухал зүйл бол гал тогооны хэрэгсэл. Таны гал тогоо багадаад тагтаа агуулах болгоод байна гэж дуулсан.

-Гал тогоо минь багадаад байна. Би чинь нуруу жижигтэй хүн учраас гал тогоогоо доошоо болгомоор байна. Магадгүй нэг өдөр аяга тавгаа авах гэж байгаад дээрээсээ юм унагаагаад ухаан алдаад унавал яах вэ тиймээ. /инээв/

Иймээс байраа солих төлөвлөөд байна. Миний аяга тавганы хэрэгсэлд дангаараа нэг өрөөнд багтах байх. Хаа газар сонин содон гоё зүйл таарвал аваад л яваад байна шүү дээ. Мэдээж, хоол хийдэг хүнд хутга, аяга таваг их чухал. Аялах, ажлаар явах бүртээ хил дээр их саатдаг. Бараг л самуурай хэрэгслээ авч яваад байгаа юм шиг болно. Дээрээс нь эрх зүүлттэйг хэлэх үү их юм болно оо.  /инээв/

-Та хэр их шүтлэгтэй хүн бэ?

-Шүтлэгтэй буддын шашинтай. Манай гэр орон бараг л гандан хийд шиг байдаг.

-Хамгийн мартагдашгүй нандин дурсамжаасаа хуваалцаач?

-Эмээ өвөө минь гүнж шиг өсгөсөн ч нэг л зүйл дээр намайг хөдөл ингэ тэг гэдэг байлаа. Хонь гаргахаас би үнэхээр айдаг. Гэтэл эмээ минь намайг хонь гаргаж байгаа үед л зараад эхэлдэг. Би ч их гайхна. Эхэндээ намайг сэвс асгуулна. Би ч бүүр дийлэхгүй явж байгаад асгаад орцоор нэг малын баас болгож байхад эмээ өвөө минь намайг огт тоогоогүй. Хөршүүддээ садаа боллоо гээд л орцоо цэвэрлээд л. Дараагийн удаа дээр туршлага суугаад сэвсээ саданд хийгээд орцныхоо хүүхдүүдийг найрч, дамжилж асгадаг болсон. Эмээ ч одоо сэвсээ асгадаг хүн энийг цэвэрлэчих гээд л сархинаг өгөөд жимбийтэл нь хусаж байлаа. Ингээд л эмээ минь урам өгч, шат дараалалтай гэдэс арилгахыг заасаар байгаад  гэдэс арилгаж сурсан даа. Өвгөдийн минь мөн их ухаан шүү.

-Малын таван цулд дуртай юу? Хэр иддэг вэ? Одоо хүмүүс гаднын хоол руу хошуураад үндэсний хоолоо бараг мартах боллоо шүү.

- Идэлгүй яахав. Бүгдийнх нь ая тусыг мэднэ. Таван цул, шийр, толгой, тарваганы боодог зэрэгт мөн ч их дуртай. Аль ч улиралд хөргөгчид минь байдаг зүйл.

БҮХ ТӨРЛИЙН ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТЫГ ХҮСЭЖ БУЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛЖ ЛАЙВ ХИЙНЭ

-Ээж охины загварын бүтээл гаргана гэлээ. Магадгүй нөхөртэйгөө хамтарч ямар нэг урлагийн бүтээл хийх үү?

-Би ч яахав найранд гурван дуутай наадам гурван даваатай гэдэг шиг л хүн. Нөхөр маань миний мөнхийн зураглаач шүү дээ. Энэ тал дээр л хамтарч бүтээл хийж, амьд лаборатори болж байна. Энэнээс илүү хамтарч ажиллах гэж юу байхав. Бусад хүмүүс зөндөө л хийдэг. Бид хоёр өөрөөр чадахгүй байхаа. /инээв/

-Хавдар судлалын үндэсний төвд 40мянган төгрөгөөр хоолны материал авч, өвчтөнүүдийг шим тэжээлтэй хоол хүнсээр дайлсан. Харин тухайн үед болсон процессыг таван телевиз гаргахаар болсон гэлээ. Үүний талаар мэдээлэл өгөөч.

-Манай хоолны шоуны баг уг үйл явц дээр ажиллаж, таван телевизээр бүх орон даяар гаргуулахаар болсон. Ингэснээр бүх хүмүүс миний зөвлөгөөг үзэж, мэдээлэл авч, өөртөө хэрэгтэйгээр ашиглаж чадна шүү дээ. Сүүлийн үед олон ч эмнэлэг, янз бүрийн газраас санал ирж хамтарч ажиллахыг хүсэж байгаа. Гэхдээ миний хувьд хоол хүнсээр хүмүүст зөвлөгөө өгч, тэднийг урам зориг өгөөсэй гэсэндээ үнэгүй бүтээл хийж байна. Удахгүй таван лайв хийнэ. Бор хоолонд орж буй бяцхан үрс, төрөөд удаагүй ээжүүдэд зориулсан хооллолтын зөвөлгөө буюу хэрхэн галбираа авч үлдэх вэ, хүүхдийн хооллолт өсөлт хөгжил, элэгний өвчлөлтэй, хоолны дэглэм барих шаардлагатай, бүх төрлийн эрүүл зөв хооллолтыг хүсэж буй хүмүүст гэх мэт хэд хэдэн лайв хийнэ. 

-Ярилцлагынхаа төгсгөлийг таньд үлдээе. Өөрт тань хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-Удахгүй ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна тиймээс “Эмэгтэйчүүд бид чинь урмаар тэтгэгдэж, цэцэглэдэг сэтгэлийн амьтад. Хэдий хүчирхэг эмэгтэй байлаа ч гэсэн эмэгтэй хүнд эр хүний түшиг тулгуур, сайхан үгс дутагддаг. Тийм болохоор бэлэг гэхээсээ илүү үргэлж нэгнийгээ урмаар тэтгэж хүндэтгэлтэй хандаж байгаарай. Эмэгтэй хүнийг ямар цэцэг байлгах нь таны усалгаанаас нь хамаарна. Дэлбээг нь битгий хумиулаарай л гэмээр байна.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-10 17:30

Ciprofloxacin And Amoxicillin Ulcer [url=http://cialibuy.com]cheapest cialis[/url] Pseudomonas Aeruginosa And Amoxicillin

LesOrdiff
LesOrdiff
2020-01-19 09:13

Acquisto Viagra In Italia Farmaco [url=http://cialibuy.com]cialis 40 mg[/url] Isotretinoin izotek from canada direct low price overseas Cau

MatFuse
MatFuse
2020-01-26 14:59

Pattaya Kamagra [url=http://cialibuy.com]generic cialis from india[/url] Uses Of Keflex Buy Cialis Ofloxacin Vs Ciprofloxacin

StevSlarie
StevSlarie
2020-02-04 06:22

Find Stendra Free Shipping Discount http://buyciaonlinex.com/# - order cialis online Come Ottenere Viagra Cialis Antabuse Disulfiram Side Effects

Tanyasob
Tanyasob
2020-05-01 19:03

how long does is work

99a2

JaidynSchaeffersob
JaidynSchaeffersob
2020-05-04 02:50

purchase is in los angeles

5fbf is duracion

JaidynSchaeffersob
JaidynSchaeffersob
2020-05-04 03:40

prescribe is who

5fbf atis mastercard

Indisob
Indisob
2020-05-31 15:55

cheapest uk soft is

16b9 at is 100 pills

16b9 acheter is forum

16b9 is internet comprar

16b9

Zithromax
Zithromax
2021-09-26 02:31

vardenafil

where to buy cialis cheap
where to buy cialis cheap
2021-10-29 20:34

Tomar Viagra Sildenafil

Stromectol
Stromectol
2021-11-07 23:24

Best Generic Viagra Manufacturers

buy generic propecia united states
buy generic propecia united states
2021-11-09 09:19

Buy Lasix 40 Mg

furosemide adverse effects
furosemide adverse effects
2021-11-11 09:01

cuba gooding jr cialis

Viagra
Viagra
2021-11-11 14:09

Finasteride With Free Viagra

free samples of priligy
free samples of priligy
2021-11-11 19:57

g postmessage cialis subject reply

Prednisone
Prednisone
2021-11-13 00:40

discount generic accutane

hydroxychloroquine for lupus
hydroxychloroquine for lupus
2021-12-05 09:33

Keflex Prostate Dog

Холбоотой мэдээ

Back to top button