Гадаад мэдээДЭЛХИЙ
Р.Эрдоган: Шведийг НАТО-д элсүүлэхийг дэмжихгүй

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Шведийн эрх баригчдад хандаж, “НАТО-д элсэх асуудлыг нь дэмжинэ гэж хүлээх хэрэггүй” гэж мэдэгджээ. Өнгөрсөн даваа гарагт Дани-Шведийн улстөрч Расмус хэт барууны үзэлт дэмжигчдийн хамт Коран судар шатааж эсэргүүцэл илэрхийлснээс үүдэн хоёр улсын харилцаа хурцдаад байгаа юм.
Швед улс ОХУ Украинд довтолсны дараа НАТО-д элсэх өргөдлөө өгч, гишүүн улсуудаар дэмжүүлэхээр лобби хийж буй. Батлан хамгаалахын сайд нь энэ зорилгоор ирэх долоо хоногт Туркэд айлчлах байсан ч Стокгольмд болсон явдлаас болоод Анкара уг айлчлалыг нь цуцалсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.