НИЙГЭМНийгэм мэдээ

Хоёр айл шар усны үерт өртжээ

Цаг агаар дулаарч байгаагийн улмаас Сонгинохайрхан дүүргийн 26, 32, 33 дугаар хороодын зарим  хэсгийн айл өрхүүд шар усны үерт автах эрсдэл үүсжээ. 

Тодруулбал, 2 айлын гэрт ус орж, 2 автомашин усанд автсан байна. 

ОБЕГ

Мөн автобусны буудлын хоорондох ус зайлуулах суваг бөглөрсөн байсныг ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж хэвийн горимд шилжүүлсэн байна. 

Шар усны үерийн хор уршгийг арилгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс,  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 5 техник хэрэгсэлтэйгээр үүссэн нөхцөл байдалд  шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 

Цаашид агаарын температур нэмэгдэж дулаарах төлөвтэй байгаа тул цас ихтэй уулын ам, бэл, халиа тошин ихээр үүссэн газруудад суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмын цасаа зайлуулах, суваг, шуудууг сэргээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button