НийгмийнУЛС ТӨР

Саарал жагсаалтад орсонд баяр хүргэе, дарга нар аа

Энэ долоо хоногийн дундуур Монгол Улс саарал жагсаалтад орсон талаарх мэдээллийг бид нийтэлж байв. Тэр үед албаныхан "Сенсаци хөөлөө. Албан ёсны хариу гараагүй. Бид сайн ажиллаад, бараг л болгочихсон”  гэх үгсийг хэвлэлийн төлөөлөгчдөөрөө хэлүүлж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Засгийн газар тэргүүтнүүд ирэх даваа гарагаас сценарийн дагуу ярьж эхэлнэ. Тэр нь их тодорхой. "Бид хурдхан хичээгээд саарал жагсаалтаас гарах болно. Ер нь саарал жагсаалт тань айхтар гэм хортой зүйл биш. Харин ч санхүүгийн дотоод сахилга бат сайжрах сайн талтай. Нэг ёсны боломж юм ” гэхчлэн ярих биз ээ.

Угаас энэ мессежээ өгөөд эхэлсэн. Нам төлөөлж дуугардаг эдийн засагчид нь хүртэл ичихгүй тэгж гөвцгөөсөн байгаа. Б.Баттөмөмөр гишүүн "Бидэнд харин ч боломж гарч ирлээ” гэж яриад амжсан.

Аль 2017 онд 40 зөвлөмж хэрэгжүүлэх даалгаврыг ФАТФ -аас авсан мөртлөө БНАСУ-ын ажилчдыг бүрэн гаргаагүй, банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдүүлсэн асуудалтай мөнгийг Монголбанкны Ерөнхийлөгч нь "Цэвэр” гэж үзсэн, Сангийн яам нь холбогдох хуулиудаа сайжруулах чиглэлд ажиллахын оронд улстөржиж суусан гэхчлэн дарга нарын буруутай үйлдлүүд өчнөөн.

Яг энэ санааг эдийн засагчид, УИХ-ын дарга, Б.Жавхлан гишүүн хүртэл илэрхийлсэн. Маш том асуудлыг өндөр хэмжээнд авч үзээгүй нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарын алдаа.

Үнэхээр саарал жагсаалт тэдэнд сайн ажиллах боломж олгох нь үнэн юм бол, баяр хүргэе дарга нар аа. Одоо боломжоо ашиглахын төлөө зүтгээд байж дээ. Улс орноо хорлон байж, та бүгдийн авч буй энэ боломж ашиг тусаа өгөх болтугай.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай

МАН, АН ын гайг яана даа. ТӨРД гарсан намын луйварчид ЭХ орноор минь тоглож, баялагийг нь луйвардаж хагартлаа баяжлаа. БАЯЖААГҮЙ улс төрч МАН, АН д байна уу? БҮР давраад ХАР тамхийг ДИПЛОМАТ шуудангаар зөөдөг болсон. МОНГОЛЫН ирээдүй зөвхөн МАН, АН ыг төрөөс �######�уулснаар л эхлэх нь байНА. ман, ан ЫГ ДАХИЖ СОНГОЖ болохгүй

Лантуу
Лантуу

Хуц

Монгол
Монгол

Энэ авилга хээл хахууль хар тамхичидаа дэмждэг төрөөс хурдхан с�##�сан дээр

Иргэн
Иргэн

Бодоод байхад энэ гурван эрхэм гар нийлж ажиллад үр дүнд нь монгол улс саар�##� жагса�##�тад оржээ?!

Зочин
Зочин

Энэ хэд бүгд Увсынхан ууу

иргэн
иргэн

Санаатай үйлдэл бишүү.

LesOrdiff
LesOrdiff

Viagra Very Fast Shipping To Ireland http://buycialisuss.com - cialis tablets for sale Increased Libido Finasteride Propecia Cialis Cephalexin For Pets

StevSlarie
StevSlarie

Amoxicillin Ph http://abuycialisb.com - tadalafil cialis from india On Line Amoxicilina cialis without prescription Xenical Avec Ou Sans Ordonnance

Холбоотой мэдээ

Back to top button