Нийгмийн

Ам долларын ханш хоёр хоногийн дотор 18 төгрөгөөр өсчээ

Монгол улсыг “Саарал” жагсаалтад оруулсан тухай албан ёсны мэдээлэл өнгөрсөн баасан гаригт гарсан билээ. Үүнтэй холбогдуулан ам долларын төгрөгтэй харьцуулах ханш огцом өссөн тухай цахим орчинд мэдээлэл тархаж эхэлсэн. Тэгвэл ам долларын ханш ямар байгаа талаар сонирхож үзлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол банкнаас зарласан ам долларын ханш 2679 төгрөг байна. Өнгөрөгч БААСАН гарагт Монгол банкнаас зарласан ханш 2676 төгрөг байжээ. Түүнчлэн зарах ханш 2687, авах ханш 2680 байсан аж.

Харин валют худалдааны Найман шарга захад өнөөдрийн байдлаар долларыг 2690 төгрөгөөр авч, 2705 төгрөгөөр зарж байна. Энэ нь зөвхөн хоёр хоногийн дотор 18 төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.

Харин банкууд ам долларыг 2677 төгрөгөөр худалдан авч, 2687 төгрөгөөр зарж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
2019-10-21 17:05

Саар�##� жагса�##�т сургаар хиймэлээр өсгөөд байна шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button