НИЙГЭМ

"Талын түмэн адуу - 2019” адуу дагасан соёлыг таниулна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 онд дотоод, гадаадын жуулчдад зориулан тухайн бүс нутгийн онцлог, соёл уламжлалыг харуулсан  30 гаруй төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулж буй билээ.

Үүний нэг болох морьтон Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах “Талын Түмэн Адуу-2019” эвент арваннэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд уламжлал ёсоор түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий аймагт зохион байгуулагдаж буй аж.

Монгол Улсын аймаг бүрийн шилдэг  20 гаруй адуучдын дунд зохион байгуулагдах "Шургуу-2019" тэмцээн нь 10 орчим сая төгрөгийн шагналын сантайгаар нээлттэй зарлагдаж Шилдэг уургачаа шалгаруулах ба Хэнтий аймгийн хурдан удмын санг тээгч, угшил сайт монгол гүүг шалгаруулах “Хэнтий аймгийн Шилмэл Гүү” уралдааныг аймгийн хэмжээнд морь сонирхогч нарт зориулан зохион байгуулахаар анх удаа хөтөлбөртөө шинээр тусгасан байна. Түүнчлэн улс, аймгийн аварга адуучид хоёр мянга гаруй адуун сүрэгтэй оролцож буй нь энэ жилийн онцлог гэдгийг зохион байгуулагчид тодотгож байна.

Энэ удаагийн арга хэмжээнд ӨМӨЗО-ноос 50 гаруй адуучид оролцохоор бүртгүүлжээ.“Талын Түмэн Адуу-2019”  арга хэмжээ нь Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс 2015 оноос эхлэн жил бүр зохиогдож байна.

Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх гадаад, дотоодын томоохон жуулчдын урсгал бий болгоод зогсохгүй өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой аж.

ЭХ СУРВАЛЖ: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-18 13:39

Shipped Ups Macrobid Medication Store Doryx Overnight Shipping Viagra Nachmache [url=http://cialibuy.com]cheap cialis[/url] Cod Acticin Ven

LesOrdiff
LesOrdiff
2020-01-28 13:16

Finasteride 20mg [url=http://abcialisnews.com]Cialis[/url] Pharmacie Cialis Sans Ordonnance Cialis Online Pharmacy 365

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 23:30

Does Keflex Treat Impetigo http://abuycialisb.com - Buy Cialis Cephalexin Interactions With buy cialis The Pharmacy Shop Viagra

Холбоотой мэдээ

Back to top button