УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нүүрсний сонсгол хойшлоод 36 хонолоо, Г.Ганболд гишүүн ээ

Хилийн боомтоор ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Түр хороо өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар товлоод байв.

Гэвч дөрөвдүгээр сарын 03-нд тус Түр хорооны дарга эл сонсголыг АТГ-ын шаардлагаар хойшлуулж байгаагаа мэдэгдсэн билээ.

Тодруулбал, АТГ-аас УИХ-ын Хянан шалгалтын тухай хуульд зааснаар Түр хорооны үйл ажиллагаа шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа гэх шалтгаан заасан байдаг.

Ингэж хойшлуулаад яг 36 хоночихлоо.

Гэхдээ эл сонсголыг хойшлуулах шалтаг шалтгаан, ашиг сонирхол хэсэг бүлэг хүмүүст бий гэдэг хардлага. Г.Ганболдын амнаас ч сонсголын тухай үг дахин унахгүй байгаад гайхах хүн олон.

Өдгөө нүүрсний түр хороог шинээр байгуулж, ХЗБХ-ны дарга Б.Энхбаяраар ахлуулах тухай бор шувуу улстөрийн хүрээнийхэн дунд нисч эхэлжээ. Хөгжлийн банкны сонсголыг амжилттай дуусгасан нь түүнд найдлага тавих шалтгаан болох уу.

Түр хорооны ахлагчийг нь хүртэл солих гэж байгаа тухай шуумын цаана "Г.Ганболдын сачий хүрэхгүй байгаатай холбоотой юу" гэх асуулт ч гарч ирж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч
5 сар 15, 2023 13:11

Боловсрол муутай, өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил нь олигтой төлөвшөөгүй, ж�##�га довны сэтгэлгээнээ сээ ч сэлаагүй, хувийн амбицаа хөөсөн ийм мэтийн кнопчинд анхнаасаа ийм чухл ажил дээлгах хэрэггүй байсан доо !

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 15, 2023 13:34

Содбаатар юу гэнэ тэрийг нь хийдэг, хэлдэг хүн дээ

Зочин
Зочин
5 сар 15, 2023 14:51

Энэ Ганболд гэж хөдөөний хөөсөн мантуу чадахгүй байж Сонсгол явуулна гэж яах гэж бүлтэрсэн юм. Эсвэл нүүрсчдийн захи�##�гаар ажлыг гацаагч юм уу?

Зочин
Зочин
5 сар 15, 2023 16:23

Өөрөө нотой нөхөр сонсгол хийх нь юу л бол энэ хооронд нуух юмаа нууж устгах баримтаа устгах ажлаа амжуулж бгаа

Зочин
Зочин
5 сар 15, 2023 16:53

Энхбаяраас бусад нь чадахгүй ээ түүнд ХБ д ажилсан арвин их туршлага байгаа

Zochin
Zochin
5 сар 15, 2023 17:47

Ene hun uuruu bulhai luivryn holbogdoltoi,tegeed ch ene ajlyg hiih chadvar dutna,uur arai dunguur ,ner hir bagatai huneer udirduulsan ni deer baihaa

Зочин
Зочин
5 сар 15, 2023 21:47

МАН аас БОЛИУЛЧИХСАН ЮМ БИШ ҮҮ.БАРАГ 90% НЬ МАНд ХОЛБОГДОЛТОЙ БАЙСАН ЮМ БАЙХАА ДАА

Холбоотой мэдээ

Back to top button