Нийгмийн

Баянзүрх дүүрэг дэлхийн жишигт нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болно

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд Олон улсын хөлбөмбөгийн холбоо – FIFA санхүүжүүлэн хийж буй Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит дэлхийн жишиг бүхий хөлбөмбөгийн талбайн нээлт тун удахгүй болох гэж байна.

Нээлтийн үеэр “ITALIA SOCCER CAMP 2023” арга хэмжээ болно. Арга хэмжээг тохиолдуулан Италийн нэрт хөлбөмбөгчин Gianluca Zambrotta, football freestyler Swann Ritossa болон Италийн хөлбөмбөгийн холбооны мэргэжлийн баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирж 8-14 насны 120 хүүхдийг сургалтад хамруулж, үүнээс гурван хүүхдийг шалгаруулж 2023 оны аравдугаар сард болох Олон улсын хөлбөмбөгийн баярт бүрэн санхүүжүүлж оролцуулна. Сургалтад хамрагдсан хүүхэд бүрд өмсгөл, гидр, бөмбөг, диплом зэргийг гардуулах юм.

Gianluca Zambrotta гэж хэн бэ?

Италийн мэргэжлийн хөлбөмбөгчин G.Zambrotta нь жигүүрийн хагас хамгаалачгийн байрлалд тоглож байсан бөгөөд 2006 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, дэлхийн томоохон клубууд болох Ac Milan, Juventus, Barcelona зэрэг клубуудэд хүчин зүтгэж байсан нэгэн юм. Gianluca Zambrotta Монголын хөл бөмбөгийн холбоо Баянзүрх дүүрэг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button