УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Эмэгтэйчүүдийн лобби бүлэг 40 хувийг зөвшилцөхөөр ТББХ-г хуралдуулж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.15/ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товлосон.

Үдээс хойших чуулган нээж, эцсийн хэлэлцүүлгийг явуулахын өмнө УИХ дахь эмэгтэйчүүдийн лобби бүлгээс санал гаргажээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн квотын 40 хувийн асуудлаар УИХ-ын гишүүд, намын бүлгийн дарга нар зөвшилцөөд ТББХ-нд холбогдох санал дэвшүүлэхээр болжээ.

Энэ дагуу яг одоо ТББХ эмэгтэйчүүдийн квотыг 40 болгох асуудлаар дахин хуралдаж байна.

УИХ-ын дарга эмэгтэй нэр дэвшигчдийн квотын асуудлыг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгтэй дахин хэлэлцэх шийдвэр гаргаж, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав. 

Ташрамд, Эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгох саналыг МАН-ын бүлэг буцаан 30 хувь болгож, ТББХ-гоор дэмжүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин.
Зочин.
6 сар 15, 2023 16:28

40 хувь болгьё.Эмэгтэй хүн улс төрд орж яахын.Ганц хоёр эмэгтэй бв�##� яасын.

иргэн
иргэн
6 сар 15, 2023 20:54

Одоо байгаа эмэгтэй гишүүдээ хараач ээ, хамгийн сүүлд "хулгайч" нар улсын "үнэт зүйл" болоод дууслаа даа

Холбоотой мэдээ

Back to top button