УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: "С.Чинзориг сайд ЗГ-аас өргөн мэдүүлсэн хуульд эсрэг санал өглөө"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцэслэн батлах билээ. Төсвийн тодотголыг дагаж орж ирсэн долоон хуулийн төсөл болон хоёр тогтоолын төслийг эцэслэн батална.

Хуралдааны эхэнд: Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Ингэхэд Ж.Сүхбаатар, С.Чинзориг сайд нар татгалзсан санал өгөв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "С.Чинзориг сайд Засгийн газрынхаа өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд эсрэг санал өглөө" хэмээв.

Дараа нь Төрийн хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулдийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 100 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулдийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Н.Учрал сайд ганцаараа эсрэг санал өглөө.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 100 хувийн саналаар дэмжлээ.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Ж.Батсуурь, Б.Баттөмөр нарын гишүүд татгалзаж, бусад нь дэмжлээ.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 100 хувийн саналаар дэмжлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button