Нийгэм мэдээ

Авилгаас ангид байх зорилгоор энхийг сахиулагчдыг цахимаар сонгон шалгаруулна

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийн сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны 13 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт эхэллээ.

Энэ удаад ил тод, нээлттэй, шударга, ёс зүйтэй байдлыг ханган, ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байхаар “Энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалтын систем”-ийг боловсруулж, зохион байгуулалт, техникийн бэлэн байдал хангагдлаа.

Тодруулбал, интернэтэд холбогдсон компьютер, гар утас бусад төхөөрөмжөөс аль нэг веб хөтөч ашиглан https://psod.maf.gov.mn домэйнээр эсвэл QR кодыг уншуулан “Энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалтын систем”-д хандана.

Энхийг сахиулах ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагчид болон баримт бичгийн бүрдэлд хяналт тавих анги, байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд системтэй ажиллах өөр өөрийн түвшинд холбогдох заавартай дараах QR кодыг уншуулж танилцан, зааврын дагуу бүртгүүлнэ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button