УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ҮБХ-ны хурлаас өмнө шинэчлэл хийж, сөрөг хүчнээ хадгалах тактик

Ардчилсан нам энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр шинэ даргатай болсон нь Л.Гантөмөр юм. Дотроо гурав хуваагдсан Ардчилсан намыг нэгтгэх томоохон үүрэг түүнд ноогдсон. Товчоор бол тус нам ирэх жилийн сонгуульд нэгдэн орохын тулд Л.Гантөмөрийн чиглүүлэг дор буй.

Ардчилсан нам нэгдсэнээ зарлаад хэдийн зургаа дахь сартайгаа золгож байна. Гэсэн хэдий ч дотроо эв түвжин муутай, гаднаа сөрөг хүчний ажлаа ч дорвитой хийж чадахгүй хэвээр.

Тэгвэл тэд намдаа бүтцийн шинэчлэл хийж, засаг захиргааны нэгжид суурилсан намаас үзэл санаа бүхий клубуудэд суурилсан нам болон өөрчлөгдөх ёстой хэмээн үзэж буй. Тус анхны уулзалтаа маргааш хийхээр товложээ. Шалтгаан нь орчин үеийн улс төрийн намууд нь клубуудын үйл ажиллагаанд суурилж ажилладаг бөгөөд клуб хоорондын өрсөлдөөн нь тухайн намын үйл ажиллагааг идэвхжүүлэх хөдөлгүүр нь болдог гэх.

Сөрөг хүчний байр суурь нь тодорхойгүй байгаа тэдний хувьд Үндэсний бодлогын хороогоо энэ баасан гараг буюу 7-нд хуралдуулахаар товлож буй. Түүнээс өмнө дотроо клубуудийн үйл ажиллагаанд суурилахаар шийдвэрлэжээ. Сонгуулийн болон Намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэхээс өмнө тамганы асуудлаа шийдсэн тэд энэ удаад хүчтэй сөрөг хүчин байхыг эрмэлзэж буй шийдвэр нь энэ гэлтэй.

Хуулийн төслийн нэмэлтийг хэлэлцэх үеэр ч тэд жагсаалтад хэнийг оруулах асуудлыг дотроо хөндөж, олон бүлэг үүсэж, талцсаар байсан. Шинэ салхи хэмээн нэрийдээд буй явдал нь тэдэнд шинэчлэлийг бий болгож чадах эсэх нь ч эргэлзээтэй.

Барууны үзэл суртлаа хадгалж буй гэх тэдний хувьд үзэл баримтлал, үнэт зүйлсээ хадгалж, тууштай тэмцэх эсэх хүлээлт намыг дэмжигч гишүүд хийгээд улс төрийн хүрээнд хүлээлт үүсгэсээр. Дэлхийн чиг хандлагаар шинэчлэл хийж буй гэгдэх ч клубуудын системд суурилж буй нь тус тусын фракц үүсгэж, хэлбэр нь өөрчлөгдөхөөс агуулга нь өөрчлөгдөхгүй байх ч болгоомжлол бий.

Сонгуулийн холимог тогтолцоотой болж буй нь жижиг намууд ч гарч ирэх боломжийг үүсгэж буй нь Ардчилсан нам сөрөг хүчин гэх тодотголоо хадгалах чухал мөч юм. Гэсэн хэдий ч дэлхийн чиг хандлагад чиглэх нь чухал уу, дотроо үүссэн асуудлуудыг цэгцэлж, нэг чигт нь гаргаж, сонгогчид болон дэмжигчдээ хадгалах нь нэн тэргүүнийх нь үү, бодох л хэрэгтэй.

ҮБХ-ны хуралдаанаас өмнө Генсек, цаашдын зорилго, үзэл бодол, үнэт зүйлээ хэрхэн хадгалах, намын бүх шатандаа хэрхэн ажиллах гэх мэт намын агуулгаа танилцуулж, шийдвэрлэх ажлууд ч бий. Тэдэнд цэгцэлж дуусаагүй ажил даанч олон. Цаашдаа шинэ залуу гишүүдийнхээ улс төрийн оролцоог хэрхэн төсөөлж байгаа нь ч сонин. Тэдний шинэчлэл хийх мөч хэмээн нэрлэж буй "Grand Meeting" гэх маргаашийн уулзалтаар юу ярьж, ямар шийдэлд хүрэх нь анхаарал татсаар. Эцэстээ Ардчилсан намыг хүчирхэг сөрөг хүчин байхад нөлөөлж, тэдний ирэх жилийн сонгуулийн том амбицыг тус уулзалт бий болгож чадах эсэх нь хүлээлт үүсгэж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button