УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Дайн"-д хөөрсөн Ардчилсан нам

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг үерийн улмаас амиа алдсан иргэдийн өмнөөс хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарыг хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй тул тохирох хариуцлагыг нь хүлээлгэхийг шаардсан өргөдөл цахим орчинд эрчээ аваад буй.

Тус өргөдөлд хэдийн 17 мянган хүн нэгдсэн бөгөөд цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна.

Тэгвэл энэ завшааныг Ардчилсан намынхан ч алдахгүйг хичээж буй бололтой. Тодруулбал, Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах албан шаардлагыг өнөөдөр хүргүүлэх ажээ.

Нам нь дотроо гурав хуваагдаж, эцэстээ даргатай болж, тамга, суудалны асуудлаа гурван жилийн дараа шийдсэн тэдний хувьд одоо иргэдийн сонголтыг татах, итгэлийг нь хүлээх том даваа үлдээд буй.

Сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед тэд бүхий л аргыг хэрэглэж буй бололтой. Үерийн асуудлыг хэсэгтээ хөндөж, хүрз, барин лаг шавар зөөж байсан тэд энэ удаад иргэдийн дуу хоолой гэх нэрийг зүүж, хотын даргыг огцруулахаар зэхэж буй нь энэ ажээ.

Муу эр дайнд хөөрөв гэдэг шиг цахим орчинд иргэд юу ярина, түүгээр тэдний итгэлийг хүлээхээр хөөрцөглөж буй.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 10, 2023 09:40

А.Даваа , У.Уян нар засаг төр барьж буй намын �##�даа дутагд�##�ыг шүүмжлэнгүүт эсрэг хариу барьдаг МАНын юм долоогч нар бололтой. Энэ үер усанд эндсэн хүмүүс засаг төр барьж буй нөхдийн �##�даатай бодлогын үр дүн мөн.Энэ дутагдлыг хэлж ярих , АРГА ХЭМЖЭЭ авахуулах нь сөрөг хүчний үүрэг . Цүнх баригч нар аюултай , Гэхдээ цүнх баригч нараас илүү МАНын ЮМ ДОЛООГЧ НАР ИЛҮҮ АЮУЛТАЙ .учир нь дутагд�##�ыг дарж хамга�##�ж хамга�##�ж байдагт байгаа юм. Тэд л шүүмж сонсдоггүй хөгжилөөс хойш чангаагч нар юм. Дутагдлыг ХАЙЦААЛДАГ биш нүүрэн дээр нь ил тод хэлдэг нь ардчилсан зарчим . Буруу юмыг зөв болгож хайца�##�ах ХЭНд ХЭРЭГТЭЙ юм бэ.У.Уян , А.Даваа нарт хэрэгтэй юу монгол улсад хэрэгтэй юм уу.

Зочин
Зочин
8 сар 10, 2023 09:47

Үер , дахин үер . Энэ бол төр барьж байгаа намын дарга нарын �##�даатай бодлогын үр дүн. Алдаа дутагдлыг хамга�##�ах нь хөгжилөөс хойш чангааж байгаа хэрэг.ДОЛООГЧ НАР ХЭЦҮҮ гэдэг үнэн үнэн .ДАВАА МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ИЧИЖ АМЬДРААСАЙ

Зочин
Зочин
8 сар 10, 2023 11:37

Арлчилсан намын тэнэгүүдээ битгий худлаа хөөрцөглөөд бай. Муу эр дайнд хөөрнө гэдэг ардын маш үнэн үг байдаг юм шүү. Хуулиа сайн унш. Гашгийн хуульд зааснаар нэг дүүргийн 3 хороонд болсон гамшигтай тухайн дүүрэг өөрийн хүч хэрэгслээрээ тэмцэж хор уршгийг арилгах ёстой. Харин нийслэлийн 2 болон түүнээс олон дүүргийг хамарсан гамшиг болбол хот өөрийн хөрөнгө хүч хэрэгслээрээ гамшгийн хор уршгийг арилгах ёстой. Харин 2 ба түүнээс дээш аймаг , хотыг хамарсан гамшиг болсон тохиолдолд улсын онцгой комисс удирдлагыг гартаа авч тухайн гамшгийн хор уршгийг арилгах ажлыг зохион байгуулдаг юм. Ийиээс нэг дүүргийн 3 хороонд тохиолдсон гамшгийн хариуцлагыг зөвхөн тухайн дүүргийн засаг дарга с�##�аавч гарган танхайрагч Баярмөнх хүлээх ёстой. Мөн тухайн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргад хариуцлага тооцож болно. Түүнээс саяын энэ гамшгийн асуудлаар Шардар сайд болон ОБЕГ-ын дарга болон Хотын даргад хариуцлага тооцох үндэслэл байхгүй.

Зочин
Зочин
8 сар 10, 2023 12:50

Сөрөг хүчний ажлыг заагаад яах вэ

zochin
zochin
8 сар 10, 2023 20:47

ANxni shalgarsn arga . Tsaxim orchind yu erchtei bn tuun deer toglolt xiidg buur1 novshiin ulun zantai.Songuuli bltl udii bnda gdg shig uur shaltag oldxguich ym biluu.hhhhh

Zochin
Zochin
8 сар 10, 2023 23:36

Zud boloxod noxoi zoolno gej uytai unen ug ve??? AN iin noxduud oirdoo mun ch ix boorloj bx shiv.. Yas uman deeree xeden shunaltai gudamjnii luivarchdiin ex uusveriu n tavisan buleglel gedgiig ard tumen ali xediin medsen boloxoor deesh n gargaxgui boloxoor bachimdaj uxexnee ed nar!!

Холбоотой мэдээ

Back to top button