НИЙГЭМ

16 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг монгол эрдэмтдийн бүтээсэн бойлероор сольжээ

 Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг шат дараатай хийж байгаа билээ.

Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын бохирдол  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар буурсан байгааг судлаач, мэргэжлийн төлөөлөгчид хэлж буй юм.

Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх үүднээс зөвхөн  нийслэлчүүдийн түүхий нүүрсийг хэрэглээнээс халаад зогссонгүй. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үүднээс шат дараатай, уялдаа холбоо бүхий ажлуудыг гүйцэтгэсээр байгаа. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1001 кВт-аас дээш хүчин чадалтай  томоохон үйлдвэр, цэцэрлэг, сургууль, төрийн байгууллага, хорих ангиудын 290 зууханд хоёр төрлийн утаа, тогтог шүүгч суурилуулж уг ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

П.ЭНХБАЯР: ЦАХИЛГААН БОЙЛЕР ХАЛААЛТЫН ЗАРДЛЫГ 50 ОРЧИМ ХУВИАР ХЭМНЭХ ТООЦОО ГАРСАН

Түүнчлэн ОББҮХ-ноос агаарын чанарыг сайжруулах бүсийн 16 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг монгол эрдэмтдийн бүтээсэн цахилгаан бага хэрэглэдэг бойлуураар солих ажил хийгдэж сургууль, цэцэрлэгүүд нам даралтын зуухаа хэрэглээнээс халаад байна.

Өнөөдөр гэхэд л /2019.11.01/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 219-р цэцэрлэг, 135-р сургуулийн цогцолборын нам даралтын зуухыг цахилгаан бага хэрэглэдэг бойлуураар солилоо.

Ингэснээр хүүхэд, багачуудын эрүүл, таатай орчинд сурч боловсрох боломж бүрдэж тухайн орчинд өмнөх жилүүдэд галлагааны улмаас үүсэж байсан агаар, орчны бохирдол үгүй болжээ.

Тус сургууль цэцэрлэгийн цогцолбор байгуулагдаад таван жил болж буй бөгөөд өмнөх жилүүдэд хүйтний улиралд халаалтын асуудлаа шийдвэрлэхэд 50-56 сая төгрөг зарцуулдаг байсан бол энэ жил цахилгаан бага зарцуулдаг бойлуур суурилуулснаар жилийн халаалтын зардлаа  50 орчим хувь хэмнэж байгааг 135-р сургуулийн захирал П.Энхбаяр хэлж байна.

16 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг цахилгаан бойлероор солиход 3,225 тонн түүхий нүүрс түлэхийг зогсоож буй юм. 3,225 тонн түүхий нүүрс түлэхэд агаар мандалд 645 тонн үнс, 42.8 тонн тоосонцор, 38.8 тонн хүхэрлэг хий (SO2), 1.6 тонн азотын ислүүд (NOx) , 147.4 тонн угаарын хий (CO) хаягдах байсныг таслан зогсоосон гэсэн үг.

ЦАХИЛГААН БАГА ЗАРЦУУЛДАГ БОЙЛУУР ТАВАН БАТАЛГААТАЙ

Цахилгаан бага зарцуулдаг бойлуур үйлдвэрлэн, холболтын ажлыг гүйцэтгэсэн үндэсний үйлдвэрлэгч “Бэст Энержи Сэйвинг” ХХК нь ашиглалтын таван жилийн баталгаа өгч буй бөгөөд халаалтын улиралд температурыг тогтмол  цахимаар  хянан, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллаж байгааг хэлж байлаа.

Уг цахилгаан бага зарцуулдаг бойлерыг энэ жилээс шууд хэрэглээгүй бөгөөд 2016 оноос дөрвөн сургууль, цэцэрлэгт туршилтаар халаалтын асуудлыг шийдвэрлэж ямар нэг асуудал гараагүйг тус компанийн төлөөлөгч тодотгож байв.

ЭХ СУРВАЛЖ: iMongolia

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-18 20:30

Wann Nehme Ich Levitra Ein La Viagra Necesita Receta Buy Priligy From Canada [url=http://cialibuy.com]buy generic cialis online[/url] Viagr

Kelgreelm
Kelgreelm
2020-01-26 21:33

Kamagra En Ligne France [url=http://cialibuy.com]canadian pharmacy cialis[/url] Does Amoxicillin Really Expire Buy Cialis Viagra Professional Pfizer

MatFuse
MatFuse
2020-02-03 12:52

Cialis Et Viagra En Ligne http://buyciaonlinex.com/# - Cialis Cialis Fertilita Buy Cialis Levitra Tariffe In Farmacia

LesOrdiff
LesOrdiff
2020-02-03 18:50

For Sale Bentyl http://cheapcialisir.com - Buy Cialis Sildenafil Sans Prescription Cialis Viagra Online Consultation

Холбоотой мэдээ

Back to top button